• 1 copy
  • 2
  • 1 copy

Thursday, November 7, 2013

Усан луу жилийн шилдэг барилга

Орчин үеийн архитектур, орон зайн шилдэг шийдэл бүхий орон сууц, үйлчилгээний иж бүрэн цогцолбор барилга үндэслэлээр усан луу жилийн шилдэг барилгаар шалгарсан "Коёотэ" ХХК-ийн "The One Residence" цогцолбор хотхоныг танилцуулж байна.

“The One Residence” нь 2008 оноос 2013 онд хэрэгжиж байгаа бөгөөд нийт 5 блок, 1 энтертайнмент төвөөс бүтсэн орон сууц, үйлчилгээний цогцолбор хотхон юм.

Wednesday, September 4, 2013

ХАР ӨНГӨТЭЙ НИЙЦЭХ 8 ӨНГӨ.

Хар ба цагаан өнгөний хослолтой орон зай нь өнөө үед маш алдаршаад байгаа. Гэхдээ миний бодлоор хар өнгийг содон өнгүүдтэй хослуулбал илүү дээр харагддаг. Хар өнгө өрөөнд үргэлж чамин тансаг хийц нэмж байдаг ба ууссан өнгүүдийн нэмэгдэлтэйгээр зоримог бөгөөд эрс шийдэмгий харагдуулдаг. Тиймээс та үнэхээр "Wow" гэхээр эрэл хайгуул хийж байгаа бол энд байгаа зарим санаануудыг туршаад үзээрэй.

Усан цэнхэр ба Хар : Амьд, бараан цэнхэр ба хар өнгөнүүдийн хослол нь таны орон зайд баян тансаг мэдрэмжийг төрүүлэх болно. Энд саарал чимэглэлүүдийг нэмж оруулж өгсөнөөр энэ орон зайг илүү хээнцэр болгож өгчээ.

Tuesday, August 13, 2013

ЭНГИЙН ЗҮЙЛ Л АГУУ БАЙДАГ.

Энгийн хэрнээ хэнч хийж болохоор санаануудыг амьдралдаа нэг ашиглаад үзээрэй.

Бороотой өдөр ч гэрт шавхайнаас их юмгүй болдог шүү.Үүнийг шийдэх энгийн арга нь картонон хайрцагны таглаа, голын чулуу байхад л хангалттай.

Шинэ жилээр гэрийнхээ ханыг ийм лаагаар чимэглэвэл үнэхээр тасархай харагдана даа.

Tuesday, July 9, 2013

ШАР ӨНГИЙГ УГААЛГЫН ӨРӨӨНДӨӨ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?



Цайвар, зөөлөн тосон шараар авхуулаад тод гайхширмаар цитронон шар хүртэл бүх шар өнгө нь эрч хүч дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг аз жаргалын өнгө юм. Хүйтэн уур амьсгалтай эсвэл нарны гэрэл бага үздэг бол энэ өнгө нь үнэхээр онцгой өнгөний сонголт бөгөөд халуун, нарлаг өнгө төрхийн дүр үзүүлж болох юм. Гэхдээ ногоондуу шар өнгө нь ихэнх арьсны өнгөнд таарамжгүй бөгөөд та угаалгын өрөөгөө улбар шарлуу дөхсөн шар өнгийг илүү сонгоорой. 
 Илүү цайвар шар өнгө нь завсрын өнгүүд шиг сайн зохицдог, мөн бусад өнгөний төрөл зүйлүүдтэй хосолж чаддаг. Илүү хурц шар өнгө нь эрс ялгаатай саарал болон саарал бараан цэнхэр гэх мэт завсрын өнгүүдтэй ер бусын харагддаг. Алтан шар өнгийг хул ба бор шаргалдуу гэх мэт дулаан завсрын өнгүүдтэй хамт ашиглавал тайван болон далайн элсийг санагдуулам мэдрэмжийг төрүүлэх болно. 


Шар өнгөний сонголттой, 9н амжилттай байгаа угаалгын өрөөг танилцуулж байна.

Цэвэр шар өнгө нь хүчтэй байх хандлагатай, тиймээс хэрвээ та угаалгын өрөөндөө тод шар өнгийг хүсэж байгаа бол улбар шар эсвэл ногооны оролцуулгатай шар өнгийг сонгоорой. Улбар шар болон ногоон өнгө нь тухайн ямарваа өнгийг илүү цар хүрээтэй болгодог байна.

Thursday, July 4, 2013

УЛБАР ШАР ӨНГИЙГ ГАЛЫН ӨРӨӨНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?


Улаан өнгөний хажуугийн өнгө болох улбар шар өнгө нь анхаарал татам хэрнээ дур хүслийг хүргэж, арьсны өнгийг чимдэг өнгө юм. Дулаан мэдрэмжийг төрүүлдэг тул хүйтэн цаг уурт амьдардаг хүмүүсд бол маш таатай галын өрөөний өнгөний сонголт юм. Гэхдээ улбар шар өнгөтэй ажиллахад хэцүү байдаг. Галын өрөөнд бол илүү тод хулуу, лууван мөн мандариний өнгийг илүүтэйгээр авч үзэх хэрэгтэй. Эдгээр эрч хүчтэй өнгөнүүдийн багахан оролцооноо нь өрөөг завгүй мэт, хэт ялгаруулж харагдуулдаг тул эмх замбараатай, минималист гал тогоонуудад хамгийн тохиромжтой.
Зарим улбар шар өнгөний сонголтууд
 Дээрх улбар шар өнгөний нэршил /цагийн зүүний дагуу зүүн дээрээс харуулсан/
  1. Улаан буудайн давалгаа
  2. Чихэрлэг улбар шар

ЦЭНХЭР ӨНГИЙГ ГАЛЫН ӨРӨӨНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?


Хэрвээ амралтын өдрийг далайн эрэг дээр эсвэл дулаахан нарлаг газар бассейний дэргэд өнгөрөөх нь таны хувьд үнэхээр аз жаргал бол цэнхэр өнгийг галын өрөөндөө ашиглахыг бодож нэг үзээрэй. Хөгжилтэй усан оюу ногоон эсвэл энгийн гүн болон харанхуй хар хөх ч бай, стресс багасгах, янзтай өнгөнүүдийг их ч бай, бага ч бай оруулж өгөх олон аргууд байдаг. 
 
Галын өрөөнд цэнхэр өнгийг ашиглах ганц шүүмжлэл байдаг. – Бидний хоолны эх үүсвэр нь цөөхөн цэнхэр өнгө орсон байдаг учраас хүн төрөлхтөн бид цэнхэр өнгийн хоолны дур хүсэл багасгадаг гэж үздэг. Мөн түүнчлэн ихэнх хортой зүйл нь энэ өнгөтэй байдаг байна. Өнгөрсөн амралтын улиралд та хэр дуртай байснаас шалтгаалан энэ нь магадгүй сайн эсвэл муу тал байж болно. Хэрвээ та энэ тайвширмаар өнгийг таалсаар байвал, эдгээр цэнхэр өнгөний будалтын зөвлөмж, мөн хэрхэн та өөрийнхөө галын өрөөнд ашиглаж болох талаар эндээс хараарай.


Энэ галын өрөөний гол үзэмж нь "Ann Sacks" – ийн индиго-хөх саарал өнгийн галын өрөөний плита юм. Энэ ханатай бусад бүх материалууд нь зохицож байна. Тавцан болон шал нь бүдэг боловч ханын тавилгуудын өнгө болон бөмбөрөн бүрхүүлийн өнгө нь тэднээс чирүүлж эдгээр нь хоорондоо өрсөлдөх биш харин гайхалтай тоосгон мэт ханатай зохицож байна.

УЛААН ӨНГИЙГ ГАЛЫН ӨРӨӨНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?


Олон зан заншилд улаан өнгө нь хайр дурлал, амьдрал, хүч чадал мөн хүсэл мөрөөдлийг илэрхийлдэг. Улаан өнгө нь хүний цусыг хөөргөж, дур хүслийг нэмэгдүүлж урамшуулж чаддаг өнгө юм. Хэрвээ та улаан өнгийн гал тогоотой болох гэж байгаа бол улаан өнгө нь галын өрөөнд чимэг болох сайхан өнгө юм. Тод болон хүчтэй өнгөнд дуртай хүмүүс тавилга, галын өрөөний хана эсвэл галын тоноглолууддаа их хэмжээгээр  хэрэглэж бусдын анхаарлыг татаж болох юм. Маш их анхаарал татдаг өнгө учраас галын өрөөндөө ашиглахдаа бусад өнгүүд болон материалуудтай хэрхэн зохицох талаар маш нарийн  тооцоолох хэрэгтэй.

Зарим нэг улаан өнгөний сонголтууд
 Сайн төрлийн улаан өнгийг олоход хэцүү байдаг. Улбар шар өнгө илүү давамгайлсан улаан өнгө нь илчлэг, дулаан харагддаг, харин цэнхэр өнгө илүү давамгайлсан улаан өнгө нь хүйтэн, зэврүүн мэдрэмжийг төрүүлдэг байна.

Wednesday, July 3, 2013

НОГООН ӨНГИЙГ ГАЛЫН ӨРӨӨНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Бид ерөнхийдөө ногоон өнгийг байгаль, дахин сэргээлт мөн залуу настай зүйрэлдэг. Энэ өнгө нь галын өрөөнд гайхалтай сонголт болж өгдөг. Лимон  болон навчин ногоон мэт гэгээлэг, гоц ногоонууд нь галын өрөөнд хөгжилтэй, эрч хүчтэй, орчин үеийн мэдрэмжийг өгдөг.   Эсвэл бүдэг ногоон дээр жоохон шарыг нэмбэл уламжлалт галын өрөөнд жоохон тансаг байдлыг нэмэх ер бусын завсрын цоохор майлзан ногоон өнгийг гаргах юм. Мэдээж ногоон өнгөнд сөрөг тал бий, атаархал, өвчин мөн хордуулах чанарыг илэрхийлдэг. Гэхдээ ногоон өнгө сонгохоор бол байгальд байдаг ногооныг сонгоорой. Ялангуяа та өөрийн идэх дуртай хоолны өнгийг. Тиймээс энэ шинэлэг өнгийг галын өрөөндөө сонгоход буруудахгүй.

ХАР ӨНГИЙГ ГАЛЫН ӨРӨӨНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?


Гэр чимэглэхэд бидний олонх нь зөвхөн туслах өнгөөс өөрөөр хар өнгийг хэрэглэхээс зайлхийдэг. Тйимээ хар өнгө нь өрөөний гэрлийг татан авч, давчуу уйтгар, гунигтай болгож харагдуулдаг. Гэхдээ амжилттай ашиглаж чадвал гоц, хурц мөн гоёмсог, дэгжин байж чаддаг.


Хан өнгө нь гэрэл тусгахаасаа илүү сорж авдаг. Тиймээс хэрвээ та хар өнгийг ашиглах гэж буй орон зайндаа их хэмжээгээр ашиглах гэж байгаа бол хангалттай гэрэлтэй байлгах хэрэгтэй – Илүүтэйгээр байгалийн гэрэл ашиглах нь зохимжтой. Энэ зурган дээр өндөр тааз, таазнаас өлгөөтэй гэрэл болон ханандах гулсдаг шилэн хаалганууд нь хар өнгийг энэ гал тогоонд тэнцүүлж мөн зохицуулж чаджээ.

ЗОЧНЫ ӨРӨӨНИЙХӨӨ ХЭВ ЗАГВАРЫГ ӨӨРЧЛӨХ ҮҮ ...


Зочны өрөө нь ерөнхийдөө хамгийн их ажил гүйцэтгэдэг өрөө юм. Хэрвээ таны зочны өрөө ямар нэгэн чиглэлгүй бол эсвэл орон зайгаа бүрэн хүчин чадлаар нь томруулж чадахгүй бол та хүссэн  таашаалаа авч чадахгүй байж магадгүй.Хэрэв тийм бол асуудлыг шийдэх цаг болж. Бусдад урайлгахан мэдрэмжийг төрүүлэхүйц байхаас гадна өөрийн тань зан чанар, стилийг тусгасан зочны өрөөний загвар болон байршлаас гараагаа эхлэхээр байх төлөвлөгөөг бий болго.


Жагсаалт гарга. Өөрт байгаа зүйлсүүдийн талаар ойлголттой болж авахын тулд зочны өрөөнд байгаа бүх эд  зүйлсийн  жагсаалтыг гарга – тавилга, хивс, гэрэл, хөшиг гэх зэрэг бүх л чимэглэлийн. Аль нь илүү танд таалагддаг вэ? Аль хэсгийг хаях хэрэгтэй вэ? Зочны өрөөндөө өөр ямар нэгэн нэмж нэгтгэх зүйл байна уу? Жишээ нь: Байршлыг дахин сольсны дараа төгс зохицох өв уламжилж ирсэн ширээ сандал ч байж болох юм.

Таныг ажилд урьж байна.


ЦАГААН ХАНАТАЙ ӨРӨӨГ ӨНГӨЛӨГ БОЛГОХ 10 АРГА



Гэрээ өнгөлөг харагдуулах мөн хоосон цагаан өрөөг хэрхэн тохижуулж эхлэх талаар хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
Цагаан ханууд нь олон өнгөний гайхалтай чимэглэл болж чаддаг. Хаанаас эхлэхээ мэдэхгүй, хоосон хана ширтэн зогсож буй хүмүүсд зарим нэг сонирхууштай санаануудыг санал болгож байна.



1. Тод өнгийн гэрлийн бүрхүүл оруулж өг. Энэ хоолны хэсэг нь зөвхөн нэг өнгийн чимэглэл болон гэгээлэг цагаан хануудаар өнгөлөг хэрнээ гэгээлэг мэдрэмжийг төрүүлж байна. Анхаарал татах зүйл нь оюу ногоон өнгийг сандал болон хөшгөнд дахин оруулж өгсөн хос гэрлийн бүрхүүлээр илэрч байна.

2013 ОНЫ ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА БОЛОН ТАНЫ ГЭРТ...


Интерьер дизайны чиг хандлага байнга өөрчлөгдөж байдаг бас  энэ нь шинэхэн санаануудаас хоцрохгүй байх нь ухаалаг юм. Түгээмэл стилиүд /хэв маягууд/ нэр хүндтэй хэвээр/эрэлт ихтэй/хадгалагдан үлддэг ч та магадгүй илүү төгс зохицох зарим шинэ, өөр зүйлүүдийг олж болно. Өөрийн гэртээ зориулсан шинэ чимэглэл эд хогшилын хөрөнгө оруулалт нь илүү их цаг хугацаа, тэсвэр тэвчээр, том хөрөнгө оруулалт зарцуулагддаг.

Friday, June 28, 2013

World Coolest Offices - 2012




Quid

Байршил : San Francisco
Талбайн хэмжээ : 5,200 feed2
Дизайнер : Studio O+A



Мэдээлэл аналист хийдэг Quid компаний үүсгэн байгуулагчдын нэг Bob Goodson 25 мянгахан доллараар мөрөөдлийн оффисоо бүтээхээр төлөвлөжээ. Goodson болон түүний дизайнер хуучин эд зүйлс зардаг захаас кафений ширээнүүд болон гэрэлүүдийг авч, тусгайлан захиалан хийлгэсэн цагирган төмөр болон тунгалаг хулдаасан унжуурга ашиглан уулзалтыг өрөөг бүтээсэн байна.

Танай гэрт ямар буйдан тохирох вэ?


Хүн бүр өөр өөрийн хэмжээ загвар, өнгө төрхтэй буйдангуудад дуртай ба буйдан нь хүний хэрэгцээг хангахуйц олон төрөл байдаг. Магадгүй таньд таарч тохирдог байлаач таны найз болон хөршүүдэд тань таалагдахгүй байж болно.

Monday, June 24, 2013

WORLD COOLEST OFFICES - 2012



GRUPO GALLEGOS
Байршил : Huntington Beach, California
Талбайн хэмжээ : 40000 Feet2
Дизайнер : Lorcan O’Herlihy

Испани хэл дээр кампанит ажлаараа бусдад танигдсан Grupo Gallegos гэх зар сурталчилгааны компани нь номхон далайн үзэмжтэй, өмнө нь кино театр байсан газар оффсилжээ.

Wednesday, June 19, 2013

Таны одоог хүртэл хараагүй 16 өнгөний нэршил

Нохойн чих, Сүмрүү явъя, Хүүхдийн өгзөг, Аюултай Робот. Эдгээрийг та ямар нэг киноны нэр, коктейл эсвэл тууж романы нэр гэж бодож байна уу? 
- Үгүй ээ эдгээр нь одоог хүртэл хэрэглэгдэж байгаа гэрээ будах өнгөний нэрс юм. Сүүлийн 2-ийг энд, эндээс харж болно. 

Овжин хэрнээ заримдаа этгээд эдгээр нэрүүд нь магадгүй өнгийг хамгийн сайн тодорхойлсон байж ч болно бас магадгүй үгүй ч байж болох юм. Тиймээс бид "Houzz" - ийн бий болгосон 16 өнгөний сонин нэршлийг танилцуулж байна. эдгээр нь үнэхээр хөгжилтэй байх болно гэж найдаж байна.

Tuesday, June 18, 2013

Landshaft design...

Манай компани Коёотэ ХХК-ийн "The One Residence" цогцолбор хотхоны гадна тохижилтын дизайныг хийлээ.


Monday, June 17, 2013

Унтлагын өрөөний өнгө ямар байвал зохистой вэ?


Хоёр мянган Британичуудаас авсан сүүлийн судалгаагаар унтлагын өрөөний ханын өнгө болон чимэглэл нь унтаж амрахад ихээхэн хүчтэй нөлөө үзүүлдэг болох нь нотлогдсон байна. Хүмүүс цэнхэр өнгийн өрөөнд хамгийн сайн унтаж чаддаг ба түлсэн чихэр шиг ханын өнгө нь сексд их нөлөөлдөг байна. Тэгэхээр түлсэн чихэрэн цэнхэр өнгийг бий болгоцгооё.



Мэдээж та нүдээ анисан эсвэл гэрэл унтарсан үед олон өнгийг харж чадахгүй, гэхдээ ханын өнгө болон эд хогшил чимэглэл нь таныг нүдээ анин унтахаас өмнө хэрхэн нөлөөлдөг болох талаар судалгаанаас харагдсан.

Friday, June 14, 2013

WORLD COOLEST OFFICES - 2012

PARLIAMENT DESIGN


Байршил : Польш

Талбайн хэмжээ : 4000 Feet2
Дизайнер : Chris Erickson


Парламент компани өөрийн оффисийг содон, гар хийцийн юм шиг харагдахаар ажиллажээ. Энэ оффис өрөө нь алдартай харилцагчид болох Gatorate болон XBOX –үүдийн 2 дах гэр аль хэдий болж чадсан байна.

Wednesday, June 12, 2013

10 нууц зөвлөгөө


ТАНЫ ГЭРИЙГ ИЛҮҮ САЙХАН,  ТАВ ТУХТАЙ БОЛГОХ ШИЛДЭГ ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕРҮҮДИЙН 10 НУУЦ ЗӨВЛӨГӨӨ

Заримдаа бидний гэр оронд жижигхээн тусламж хэрэг болдог. Гэр орондоо хорин жил амьдарсан уу, 2 сар  амьдарсан уу үгүй юу гэдэг нь хамаагүй  гэрийнхээ эд зүйлүүдийг солих хэрэгтэй болдог. Бидний амьдрал, бидний өөрчлөлт бүр бидний орон зайд тусгагдан дүрслэгдсэн байх ёстой. Өөрчлөлтүүд нь энгийн, нэмэлт чимэглэлүүдийг худалдан авах, магадгүй зүгээр л будсан байж ч болно. Гэхдээ том өөрчлөлт  бол шинээр өнгөө солих эсвэл зарим нэг шинэ тавилга худалдан авах, гэр орныхоо хэв загварыг тэр чигээр нь өөрчлөх байж болох юм. Доор дурдах зүйлүүд нь таны амьдарч буй орчноо өөрчлөн таны стиль, зан чанарт нөлөөлж болохуйц интерьер дизайнерүүдийн энгийн хэрнээ шилдэг зөвлөмжүүдийг хүргэж байна.




1. “Чимэглэх нь бусад бүх дүрмүүдийг та зөрчиж болно гэсэн эхний дүрэм” – Billy Bladwin  
Дүрэм журмуудыг зөрчиж болдог гэдгийг заримдаа ихэнх чимэглэлүүд таньд сануулж байдаг. Гэрт тань байгаа  чимэглэл  таны амьдралын хэв маяг, таны хувийн тогтсон дүрэм журмыг илэрхийлж байх нь илүү чухал.

Friday, June 7, 2013

WORLD COOLEST OFFICES – 2012







2012 оны хамгийн шилдэг загвартай, хамгийн гайхшрам сэтгэл татам 20 оффисийг цуварлаар танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь интерьер дизайны сонин содон, өвөрмөц шийдлийг харуулж чадсан бүтээлүүд гэж хэлж болох юм. Энэхүү жагсаалтанд маань үйл ажиллагаагаа шинээр эхэлж, маш хурдацтай өсөж байгаа олон компаниуд багтжээ.

Thursday, May 30, 2013

ХЭРХЭН ӨӨРИЙНХӨӨ ИНТЕРЬЕРИЙН ХЭВ МАЯГИЙГ ТОДОРХОЙЛОХ ВЭ?

Та өөрийгөө ямар стильтэй хүн гэж боддог вэ? Эсвэл энэ тухай өмнө нь бодож байсангүй юу? Таны стиль гэрийн тань интерьерт хэрхэн шингэсэн байдаг вэ?

Хүн болгон өөр өөрийн гэсэн бодол, хэв маяг, аливаа зүйлийг хараад төрөх мэдрэмж таашаал өөр өөр байдаг. Аливаа нэг зүйл хүн болгонд таалагдах албагүй. Олонхид таалагддаг зүйл гэж байхад, тэдэнд таалагддаггүй хэрнээ цөөнх гайхан магтах зүйл цөөнгүй.

 Магадгүй та гэрээ тохижуулах гээд ямархуу байвал зүгээр вэ гэж бодон суугаа бол бидний оруулж буй энэ нийтлэл танд тус болж юуны магад.

 Доорх 6 төрлөөс та өөрийн дуртай хэв загварыг тодорхойлох гээд оролдоод үзээрэй. Мөн таны өөрийн стильтэй нийцэж байгаа эсэхийг тунгааж үзээрэй. Магадгүй таны олж чадаагүй, хайж байсан зүйл энд байж болох юм.




1. Casual : Цонх, ор, буйдан, тавилга эд хогшилд өлгөөтэй байгаа энгийн даавуун материалууд нь таныг гэрээ төвөггүй арчилахад тус болно. Бүх зүйлийн энгийн, элдэв маяггүй аятайхан хэв загвар нь таныг гэртээ ая тухтай өөрийнхөөрөө байхад илүү тустай. Угаасны дараах индүүдээгүй байдал нь  таны загварын мэдрэмжид нийцэхээс гадна өөрийн орон зайд хэрхэн амьдрахыг харуулдаг.

Wednesday, May 22, 2013

History of Interior Design

1. Stone Age /6500-5700 BC/





Анхны гэсэн интерьерийн гоёл чимэглэлийн зарим зүйлүүд жишээлбэл: ханын зургууд, шавар шохойн хөөмөл дүрсүүд, амьтны толгой, сандал, тулгуур баганууд нь чулуун зэвсгийн үед хамаарагдах Туркийн Катал Хуюукт байдаг байна.







2. Egyptian /2700 BC-30 BC/




 Агуу том архитектурын үүслийг пирамидийн үеийн эртний хүмүүсээс эхлэлтэй гэдэг. Энэ үед үхлийн аймшигтай , шавар овоохойгоос интерьер дизайны зарим нэгийг харж болно. Үүнд: амьтны арьс болон нэхмэлүүд, ваар, лонх, уран барималууд, ханын зургуудаар чимэглэгдсэн байдаг.






Monday, May 20, 2013

Саксесс Райдер ХХК

Саксесс Райдер ХХК нь бүх төрлийн дизайны үйлчилгээг үзүүлж эхэллээ.