• 1 copy
  • 2
  • 1 copy

Thursday, July 4, 2013

УЛБАР ШАР ӨНГИЙГ ГАЛЫН ӨРӨӨНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?


Улаан өнгөний хажуугийн өнгө болох улбар шар өнгө нь анхаарал татам хэрнээ дур хүслийг хүргэж, арьсны өнгийг чимдэг өнгө юм. Дулаан мэдрэмжийг төрүүлдэг тул хүйтэн цаг уурт амьдардаг хүмүүсд бол маш таатай галын өрөөний өнгөний сонголт юм. Гэхдээ улбар шар өнгөтэй ажиллахад хэцүү байдаг. Галын өрөөнд бол илүү тод хулуу, лууван мөн мандариний өнгийг илүүтэйгээр авч үзэх хэрэгтэй. Эдгээр эрч хүчтэй өнгөнүүдийн багахан оролцооноо нь өрөөг завгүй мэт, хэт ялгаруулж харагдуулдаг тул эмх замбараатай, минималист гал тогоонуудад хамгийн тохиромжтой.
Зарим улбар шар өнгөний сонголтууд
 Дээрх улбар шар өнгөний нэршил /цагийн зүүний дагуу зүүн дээрээс харуулсан/
  1. Улаан буудайн давалгаа
  2. Чихэрлэг улбар шар
  3. Мандарин мөрөөдөл
  4. Наранд шарагдсан улбар шар
  5. Хүүхдийн лууван
  6. Намрын хурц дөл
  7. Montana мужийн тоос
  8. Cayenne - улаан чинжүү. 


Амьд, цэвэр улбар шар. Гэхдээ энэ нь галын өрөөний гол өнгө биш юм. Бусад өнгөний хослол нь бүдэг болон завсрын өнгө байгаа учраас  захиалгаар хийлгэсэн тавиур ба тавилгууд нь нүдийг татаж байна.

Улбар шар өнгийг бусад өнгөтэй хослуулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Өнгөний тойрогт улбар шарын эсрэг талд нь байрлах цэнхэр өнгө нь түүнтэй зохицох сайхан сонголтын нэг юм. Энэ 2 өнгө хоорондоо хамгийн их харшдаг тул эдгээр нь тод, эрч хүч ихтэй зохицол болж чаддаг. Нэмэгдэл өнгөнүүдтэй ажиллаж байхдаа нэгийг нь тод, нөгөөг нь арай бүдэг өнгө байхаар сонголтоо хийвэл сайн. Гүн гүнзгий луувангийн өнгө нь энэ галын өрөөндөх тэнгэр мэт цэнхэр аралын дэргэд гайхалтай харагдаж байна.

Янз янзын модон өнгөнүүдийг цугт нь холбоход тод улбар шар өнгийн өргөлт нь янзтай арга юм. Эдгээр моднууд нь улбар шар өнгөний оруулгатай болохоор галын өрөөний ханын плита болон ханын өнгүүдийг илүү дэмжиж өгч байна. Улбар шар өнгөний хүчийг энд нэмэгдүүлж ашигласнаар эдгээр модны өнгөтэй зохицохоос гадна үнэхээр ялгарч чадаж байна. Энэхүү өнгөний үзүүлж буй нөлөө нь элбэг дэлбэг, дулааныг мэдрүүлж байгаа болохоор хүйтэн цаг ууртай нөхцөлд амьдардаг хүмүүсд үнэхээр тохиромжтой.

Бас нэгэн гоё гэгээлэг улбар шар өнгийн галын өрөөний ханын плита байна. Галын өрөөний бусад хэсэг нь маш их цагаан болон зэвэрдэггүй гангийн оруулгатай, цэвэрхэн хэрнээ бүдэг бас завсарын өнгөний хослолтой байгаа нь улбар шар өнгийн галын өрөөний плита болон хөргөгч нь үнэхээр ялгарч байна.

Ахиад нэг анхаарал татсан, гоё улбар шар хана байна. Энэ нь Waterworks компаний гараар хийдэг галын өрөөний плита болохоор эртний мэт мэдрэмжийг төрүүлж байна.

Нээлттэй орон зайд төлөвлөгдсан энэ тансаг галын өрөөг улбар шар өнгөний оролцоо хүрээлж байгаа нь сэтгэл татам харагдаж байна.

Саарал өнгө нь түгээмэл завсарын өнгө байсаар байгаа бөгөөд энэ нь орчин үеийн энэ гоёмсог галын өрөөндөх гал мэт улбар шар өнгийн хажууд үнэхээр гоё, янзтай зөрчилтэй болгож өгч байна.

Хэрвээ та улбар шар өнгөнд дуртай, гэхдээ улбар шар тавилга, улбар шар ханын плита болон бусад улбар шар өнгийн галын өрөөний хэрэгсэлийг авахдаа итгэлгүй байгаа бол дараа солиход харьцангуй хялбар байхаар жишээ нь зурган дээр байгаа шиг галын өрөөнийхөө зарим хэсгийг хэсэгчилж будахыг бодоод үзээрэй. Хулууны улбар шар нь үнэхээр сайхан зохицсон бөгөөд ханыг дахин будахад амархан харагдаж байна.

Эсвэл та галын өрөөнийхөө эд хогшил болон чимэглэлдээ гайхалтай сонин улбар шарыг хэрэглэж үзээрэй. Энэ цэвэр агаарыг санагдуулам цагаан галын өрөө нь ямарч онцлог өнгийг хүлээн авч чадна. Иймэрхүү галын өрөөг дэндүү завгүй мэт харагдуулахгүйн тулд ганц юм уу хоёр л таалагддаг тод өнгүүдийг сонгоорой.
     









No comments:

Post a Comment