|
Интерьер дизайны чиг хандлага байнга
өөрчлөгдөж байдаг бас энэ нь шинэхэн
санаануудаас хоцрохгүй байх нь ухаалаг юм. Түгээмэл стилиүд /хэв маягууд/ нэр
хүндтэй хэвээр/эрэлт ихтэй/хадгалагдан үлддэг ч та магадгүй илүү төгс зохицох
зарим шинэ, өөр зүйлүүдийг олж болно. Өөрийн гэртээ зориулсан шинэ чимэглэл эд
хогшилын хөрөнгө оруулалт нь илүү их цаг хугацаа, тэсвэр тэвчээр, том хөрөнгө
оруулалт зарцуулагддаг.
2013 онд олонд
сайшаагдана гэж хүлээгдэж байгаа шинээр түрэн орж ирж буй цөөн хэдэн хэв маягийг
энд танилцуулж байна.
|
ТУНГАЛАГ БӨГӨӨД УУЖИМ ОРОН ЗАЙ – Нэвт харагддаг
тавилгууд сонгон гэрийнхээ орон зайг илүү уужим цэлгэр болгох.
|
Сунаж
тархсан хотын зах, хөгжиж буй хотын энэ эрин үед өдрийн турш бөөн бужигнасан
хүмүүстэй нүүр тулах нь олонтаа. Харин гэртээ ирэхэд гэрийн тань зайтай мэт
харагдах, мөн орчин тойроны уужим цэлгэр байдал нь үнэхээр тайвширмаар. Хэрвээ
та гэрээ ийм орон зайтай харагдуулахыг хүсвэл зарим нэг кофений ширээ мэт чухал тавилгын хэсгийг хасаж чадахгүй боловч,
харахад орон зайг бага мэт харагдахгүй байхаар тунгалаг тавилгыг сонгох сонголт
байж болно. Жишээ нь шилэн кофений ширээ байж болох ба хуванцар сандал,
хуванцар түшлэг, текний бариултай өндөр сандал гэх зэрэг тунгалаг сонголтууд
байж болно.
|
БАГАХААН УРАН СЭТГЭМЖТЭЙ БАЙ – Өөрийн хүслээр
юмхнаар юм хийх.
|
Pinterest гэх мэт холбоонууд нь гэртээ өөрөө хийж болох төслүүдэд шинэ
санаа оруулахад илүү хялбар болгож өгдөг. Виноны шилийг өнгө өнгийн шүрэн
чулуугаар бүрээд шилэн дотроо жижиг гэрэлнүүдийг хийн шөнийн гэрэл бүтээж болох
юм. Магадгүй таны гуталнууд унтлагын өрөөнд тань эмх замбараагүй байдлыг бий
болгодог бол хуучин шат ашиглан өсгийгөөр нь гишгүүлэн өлгөж тавиад асуудлыг
шийдэж болох юм. Цонхыг халхалахаас авхуулаад сандал ширээгээ хаана байршуулах
хүртэлх бүхий л зүйлд өөрийн стиль, донжийг уран сэтгэмжийн хамт оруулж болно.
|
ИЛҮҮ ГЭГЭЭТЭЙ БОЛГО – Тод гэгээтэй өнгийг илүү ашиглах.
|
Орчин
үеийн гэрүүд гэгээлэг өнгийг илүү таашаах болсон. Нэг төрлийн өнгөний сонголт
нь одоог хүртэл сайн сонголт хэвээрээ байгаа боловч та хөгжилтэй ягаан, чамин
цэнхэр, неон ногоон, солонгорсон шар гэх мэт тод болон хүчтэй өнгүүдээр өөрийн
хэв маягийг өөрчилж болох юм. Уран сайхны өнгийг ашиглан тансаг бөгөөд бусдаас ялгарсан орчинг
бүрдүүлж чадна.
|
БАЙГАЛИЙГ АЛДАРШУУЛ – Жинхэнэ байгалийн эд зүйлсийг
ашиглах.
|
Тунгалаг тавилгуудыг хийхийн тулд хүний гараар хийсэн материалуудад
/байгалийн бус/ашигладаг бол, үүний эсрэг өөр нэг хэв маяг маш хурдацтай гарч ирж байна. Байгалийн материалууд ашигласнаар
байгаль нь илүү цэнгэг мэдрэмж төрүүлж,
байгаль орчинд ээлтэй гэсэн уур амьсгалыг бий болгодог учир гэрт ихээр ашиглах
болсон. Лакадсан модны тайрдсыг жижиг залгаа ширээ мэт харагдахаар сонгож болно.
Сандалнуудаа мурийж тахийсан саваа модоор хийж урт салаа мөчрүүдийг байгалийн
мэдрэмжийг санагдуулам байхаар сонго. Гэрийн тань тав тухтай байдлыг авчрах
цэцэрлэгийнхээ байгалийн элементүүдийг бий болгож байхаар өнгө материалаа
сонго.
|
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ – Дахин ашиглах.
|
Өнөө үеийн
чимэглэлд авч хэлэлцэгдэж байгаа нэг чиг хандлага нь байгаль орчинд ээлтэй тавилгуудыг хайж
олох юм. Дахин сэргээгдэж болдог түүхий эдээр хийсэн тавилгуудыг сонгоорой.
Дахин ашиглагддаг шилэн ширээний давцан, дахин
ашиглагддаг модон хөшиг, дахин сайжруулсан шалнууд гэх зэрэг дахин ашиглаж
болохуйц барилгын материалыг сонго. Орчин үеийн өнгө үзэмж, дээр үеийн хэв маяг
аль алийг нь ч та таалдаг байсан байгаль
орчинд ээлтэй зүйлүүдийг чимэглэл болгон хэрэглэх тоо томшгүй аргууд байгаа.
Амжилттай хийгдсэн интерьер дизайны гол түлхүүр бол дахин боловсруулах буюу
хэнд ч хэрэггүй хог болсон зүйлүүдээр дахин шинэ бүтээгдэхүүн хийх юм.
|
No comments:
Post a Comment