Гэр
чимэглэхэд бидний олонх нь зөвхөн туслах өнгөөс өөрөөр хар өнгийг хэрэглэхээс
зайлхийдэг. Тйимээ хар өнгө нь өрөөний гэрлийг татан авч, давчуу уйтгар,
гунигтай болгож харагдуулдаг. Гэхдээ амжилттай ашиглаж чадвал гоц, хурц мөн
гоёмсог, дэгжин байж чаддаг.
|
Хан
өнгө нь гэрэл тусгахаасаа илүү сорж авдаг. Тиймээс хэрвээ та хар өнгийг ашиглах
гэж буй орон зайндаа их хэмжээгээр ашиглах гэж байгаа бол хангалттай гэрэлтэй
байлгах хэрэгтэй – Илүүтэйгээр байгалийн гэрэл ашиглах нь зохимжтой. Энэ зурган
дээр өндөр тааз, таазнаас өлгөөтэй гэрэл болон ханандах гулсдаг шилэн
хаалганууд нь хар өнгийг энэ гал тогоонд тэнцүүлж мөн зохицуулж чаджээ.
|
|
Галын
өрөөнд хар өнгийг тохируулахын тулд заавал цонх эсвэл таазнаас унждаг гэрэл
байх албагүй. Тэнцвэртэй зохимжтой харагдуулах өөр аргууд бий. Жишээ нь : Энэ
гоёмсог галын өрөө нь тод хараар будсан тавилгуудаас арай бага гүн болон арай
бага цул харагддаг хар өнгийн тавилгуудтай байна. Энэ галын өрөө нь хар өнгө нь
хангалттай цагаан, завсрын өнгө болон гэрэл тусдаг материалуудтай тул гэгээтэй
мөн нээлттэй мэт санагдаж байна |
|
Би бол хуучирсан арилжааны барилга, олон нийтийн барилга гэх зэрэг дахин ашиглахад
зохимжтой барилгуудын томоохон фен.
Жишээ нь: Энэ хуучны California дахь Carnegie номын санг
амьдарч болох орон зай болгон өөрчилжээ. Анхны байдлыг нь хүндэтгэсэн, орчин
үеийн элементийн чимхлүүр зүйлүүд, эртний болон хуучны ямар нэгэн юмыг харахад
үнэхээр сайхан.
Энд харагдаж байгаа ширээн дээрх орчин үеийн гэрлийн
бүрхүүл нь ил гарсан тоосгон ханануудтай үнэхээр сайхан зохицож байна. Үнэхээр
энгийн гэхдээ нөлөө нь хурц болон тансаг байна. Хязгаарлагдмал боловч элбэг
дэлбэг хар, бор болон тоосгоны улаан өнгөний хослол нь үнэхээр амжилттай
болжээ.
|
|
Хэрвээ
та хар болон цагаан галын өрөөг таалдаг бол, таньд хэт цэвдэг харагдахаас
зайлхийлгэдэг тод өнгө эсвэл туслах өнгүүд болох бор, бор саарал эсвэл хул
өнгийг нэмж өгөхийг санал болгож байна. Энэ галын өрөөний модон шал нь бусад
зүйлсийг үнэхээр илчлэг харагдуулж байна.
|
|
Галын
өрөөнийхөө архитектурын сонирхолтой деталиуд, эд зүйлс, төгсгөлүүд дээр
анхаарал татуулахыг хүсвэл хар өнгийг ашигла. Бүдэг чимэглэлийн хажууд эдгээр
элементүүд нь ялгаран харагдана, харин бусад бүх цагаан зүйлс нь арын хэсэгтэй
уусан оржээ.
|
|
Галын
өрөөнийхөө хар гадаргуутай зүйлүүдийн гялтганах байдалд анхаарал хандуулаарай.
Хатсан мэт хар өнгө нь гэрлийг уусгаж, хавтгай хэрнээ харанхуй харагдуулдаг.
Гөлгөр гадаргуу нь гэрлийг орон зайд буцаан тусгадаг. Гэхдээ та гадаргууны
хийцийг л харж чадах тул та тодотгож өгөхөөр зүйл байлгахыг хичээгээрэй. Энэ
галын өрөө нь гялалзсан болон хатсан мэт гадаргуу нь гоё хосолсон байна. Мөн
хурц хар өнгө нь зайг үнэхээр тодотгож өгч байна.
|
|
Завсрын
өнгүүд орсон учраас ямарч өөр өнгө та оруулж ирсэн хан өнгө нь үнэхээр гоё
зохицдог. Энэ гоёмсог галын өрөөнд лемонон шар өндөр түшлэгтэй сандалууд нь
үнэхээр сайхан эргэлтийг нэмж байна.
|
|
Хар
өнгө нь өрөөнд илүү анхааралыг хандуулж өгдөг байна. Тиймээс багахаан
чимэглэл хэрэгтэй байдаг. Дээд зэргийн материалуудыг хар өнгийн ихээхэн оруулгатай,
Зарим цөөн өнгөний нийлмэлийг уран хийцтэй хослуулсанаар та буруудахгүй.
|
|
Хар
өнгө нь олон төрөл байдаг. Гэхдээ харагдах байдал нь бага зэргийн ялгаатай боловч илэрхийлэл өнгө төрхөөрөө маш
их ялгаатай. Хэрвээ та хар өнгийг ашиглах гэж байгаа бол олон харыг туршиж
үзээрэй. Зарим нь бага зэрэг ногоон, цэнхэр, үзмэн ягаан өнгөний хольцтой өвөрмөц, дэгжин
харагддаг бол зарим нь арай дулаан бор хар байдаг байна. Эдгээр бага зэргийн
өнгөний ялгаа нь гэрлийг янз янз мэдэрдэг байна.
|
No comments:
Post a Comment