Зочны
өрөө нь ерөнхийдөө хамгийн их ажил гүйцэтгэдэг өрөө юм. Хэрвээ таны зочны өрөө
ямар нэгэн чиглэлгүй бол эсвэл орон зайгаа бүрэн хүчин чадлаар нь томруулж
чадахгүй бол та хүссэн таашаалаа авч
чадахгүй байж магадгүй.Хэрэв тийм бол асуудлыг шийдэх цаг болж. Бусдад
урайлгахан мэдрэмжийг төрүүлэхүйц байхаас гадна өөрийн тань зан чанар, стилийг
тусгасан зочны өрөөний загвар болон байршлаас гараагаа эхлэхээр байх
төлөвлөгөөг бий болго.
|
Жагсаалт гарга. Өөрт байгаа зүйлсүүдийн талаар ойлголттой болж авахын тулд зочны
өрөөнд байгаа бүх эд зүйлсийн жагсаалтыг гарга – тавилга, хивс, гэрэл,
хөшиг гэх зэрэг бүх л чимэглэлийн. Аль нь илүү танд таалагддаг вэ? Аль хэсгийг
хаях хэрэгтэй вэ? Зочны өрөөндөө өөр ямар нэгэн нэмж нэгтгэх зүйл байна уу?
Жишээ нь: Байршлыг дахин сольсны дараа төгс зохицох өв уламжилж ирсэн ширээ
сандал ч байж болох юм.
|
|
Таны зочны өрөө
танд юу хийж чадахыг шийд. Энэ өрөөнд яаж амьдарч болох вэ? Энэ нь
зөвхөн телевиз үзэх орон зай юу? Таны
галын өрөө болон хоолны өрөөрүү шууд хүрдэг үү? Магадгүй та жоохон хүүхэд эсвэл
гэрийн тэжээвэр амьтантай юу?. Хэрэгцээт зүйлээ чухал гэх мэтээр дараалалд
оруулснаар зайг үр ашигтай ашиглаж болно. Хэрэв гэрийн тань зай хангалтгүй бол
таны зочны өрөө олон төрлийн үйл ажиллагааг үзүүлдэг байх хэрэгтэй. Зурган дээр
харагдаж байгаачлан бичгийн ширээг зочны өрөөний тавилгуудтай аятайхан
хослуулан холбож өгөснөөр зочны өрөөндөө
ажлын байрыг амжилттай бий болгож чадна.
|
|
Төвлөрсөн онцлог шинжтэй бай. Өрөөнийхөө хамгийн сайн төвлөрсөн онцлог
шинжийг ол. Бид өрөөнд ороход бидний хараа ямар нэг зүйлдээр эсвэл бүхэлд нь
анхаарлаа төвлөрүүлдэг нь төрөлхийн шинж чанар юм. Хэрвээ таны өрөө ямар нэгэн
төвлөрсөн онцлог шинжгүй бол, анхаарал татсан уран зураг эсвэл ханын шүүгээнд
анхаарлыг төвлөрүүлж бусад зүйлийг түүнийг хүрээлэн байрлууж болох юм.
Энэ ер бусын ил зуух нь өрөөний үлдсэг зайг тавилгаа
зохицуулан байрлуулахад амар болгожээ.
|
|
Суух хүрээгээ томсого. Зочны өрөөнийхөө загварыг 6-8 хүн тав тухтай байхаар гаргахыг
хичээгээрэй. Өдрөөс өдөрт та зөвхөн ойр дотныхондоо санаа тавьдаг боловч таны
зочдын тав тух нь мөн адил чухал болохыг битгий мартаарай.
Түшлэгтэй урт
сандал эсвэл зөөлөн ор нь буйдан юм уу сандалаас илүү бага зай эзэлдэг. Хэрвээ
таны хоолны ширээний сандал танай гэр бүлд хүрэлцээтэй хэрнээ илүү гардаг бол
нэг сандалыг нь зочны өрөөний буланд зүгээр л тавичих энэ нь энэ 2 өрөөг
гайхалтай холбож өгнө.
|
|
Зочны өрөөгөө төлөвлө. Дээр тавилга болон чимэглэлийнхээ жагсаалтыг гаргасан.
Бүх зүйлс тань хэрхэн хоорондоо зохицон өрөөндөө багтах вэ? Интерьер дизайнер нь
таны хүссэн загварыг гаргахад тань хамтдаа ажиллаж чадна мөн түүнчлэн та өөрөө
ч дуртай байна гэж бодоогүй санаа оноог гаргадаг. Гэхдээ та энэ бүгдийг өөрөө хийхээр шийдсэн
бол зүгээр л өрөөний загвар зургийг цаасан дээр гаргаж эхэл. Цонхнууд болон
хаалгуудыг оруулан өрөөний урт болон өргөнийг хэмж. Өрөөг зурахад танд зөвхөн
цагаан цаас, шугам 2 л хэрэгтэй. Зурахдаа 1 метрийг 1 сантиметр болгон хувирган
буулгах хэрэгтэй.
Дараа нь хивс
болон хивсэнцэрүүдийг оролцуулан өрөөндөө байлгамаар байгаа шинэ болон танд байгаа хуучин эд хогшлуудыг
дээрх хэмжээгээр хувирган зураад хайчилж цаасан дээр зурсан өрөөнийхөө загвар
зурган дээр байрлуул. Тэдгээрийг мэргэжлийн харагдуулахад битгий санаа зов
зүгээр л энгийн дүрслэл гаргасан байхад болно.
|
|
Цаасан дээр харагдаж
байгаатай таны санаа нийцэж байвал та
өрөөндөө өөрчлөлтийг хийж болно. Худалдаж авч амжаагүй байгаа эд
хогшлынхоо зайд цаасан скоч ашиглан тэмдэглэл хийгээрэй. Энэ нь танд худалдан
авах гэж буй эд хогшлын хэмжээг өрөөнд гаргаад зогсохгүй өөр зүйл худалдан
авахаас хамгаална.
Хэрвээ боломжтой бол тавилгуудыг хананд зайтай байхаар
байршуулбал энэ нь агаарын урсгалыг бий болгож мөн түүнчлэн зочны өрөөг том
болгож харагдуулдаг байна.
|
No comments:
Post a Comment