• 1 copy
  • 2
  • 1 copy

Thursday, July 4, 2013

ЦЭНХЭР ӨНГИЙГ ГАЛЫН ӨРӨӨНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?


Хэрвээ амралтын өдрийг далайн эрэг дээр эсвэл дулаахан нарлаг газар бассейний дэргэд өнгөрөөх нь таны хувьд үнэхээр аз жаргал бол цэнхэр өнгийг галын өрөөндөө ашиглахыг бодож нэг үзээрэй. Хөгжилтэй усан оюу ногоон эсвэл энгийн гүн болон харанхуй хар хөх ч бай, стресс багасгах, янзтай өнгөнүүдийг их ч бай, бага ч бай оруулж өгөх олон аргууд байдаг. 
 
Галын өрөөнд цэнхэр өнгийг ашиглах ганц шүүмжлэл байдаг. – Бидний хоолны эх үүсвэр нь цөөхөн цэнхэр өнгө орсон байдаг учраас хүн төрөлхтөн бид цэнхэр өнгийн хоолны дур хүсэл багасгадаг гэж үздэг. Мөн түүнчлэн ихэнх хортой зүйл нь энэ өнгөтэй байдаг байна. Өнгөрсөн амралтын улиралд та хэр дуртай байснаас шалтгаалан энэ нь магадгүй сайн эсвэл муу тал байж болно. Хэрвээ та энэ тайвширмаар өнгийг таалсаар байвал, эдгээр цэнхэр өнгөний будалтын зөвлөмж, мөн хэрхэн та өөрийнхөө галын өрөөнд ашиглаж болох талаар эндээс хараарай.


Энэ галын өрөөний гол үзэмж нь "Ann Sacks" – ийн индиго-хөх саарал өнгийн галын өрөөний плита юм. Энэ ханатай бусад бүх материалууд нь зохицож байна. Тавцан болон шал нь бүдэг боловч ханын тавилгуудын өнгө болон бөмбөрөн бүрхүүлийн өнгө нь тэднээс чирүүлж эдгээр нь хоорондоо өрсөлдөх биш харин гайхалтай тоосгон мэт ханатай зохицож байна.

Хэрвээ танд үнэхээр таалагдсан, тод өнгийн галын өрөөний ханын плита сонгосон бол, гэхдээ тэдгээр нь хэт завгүй харагдуулах болов уу гэж санаа зовж байгаа бол метроны буудлын хана шиг цагаан дээр тод өнгүүдийг эмжээр болгон ашиглахыг бодож үзээрэй. Энэ таны төсөвлөсөн мөнгөнд ч тус болох юм. Энэ гал тогоонд маш олон өнгө байна. Гэхдээ цэнхэр нь маш зөөлөн тул хэтэрхий ихэдсэн санагдуулахгүй байна.

Хар цагаан галын өрөөний ихэмсэг болон анхаарал татах байдалд би их дуртай. Гэхдээ заримдаа тэдгээр нь хэт хоосон хэрнээ сэрүүн мэт санагддаг. Энэ зурган дээр кобальт цэнхэр болох 3 дах өнгийг нэмж өгөснөөр галын өрөө нь илүү амьдлаг ба илүү зан чанарыг мэдрүүлж байна. Мэдээж энэ онцгой галын өрөөний уран сэтгэмжтэй хэрнээ хөгжилтэй галын өрөөний ханын плита нь үнэхээр сэтгэл татам байна.

Сэтгэл татам байдлыг ярьж байгаа болохоор энэ гайхалтай галын өрөөний ширээг харцгаая. Энэ нь зөвхөн том байгаад зогсохгүй, эртний эд хогшлийг оролцуулан  мөн хөгжилтэй бас эрхэмсэг өнгөөр будсан нь үнэхээр ухаалаг сонголт болж. Сонгодог, хуучны галын өрөө нь сонирхолтой байх хэрэгтэй. Өнгө бол зан чанар нэмдэг үнэхээр гайхалтай хэрэгсэл  юм.

Хэрэв та тод өнгийг галын өрөөний тавилгадаа ашиглах гэж байгаа бол тавилгын хүрээг цагаан эсвал өөр өнгөөр эвдэх эсвэл тавцанг тавилгынхаа эсрэг өнгөөр юм уу эсрэг материалтай холихыг бодоорой. Цагаан, цэнхэр, саарал өнгөнүүдийн энэ гоёмсог намуун хослол нь халуун уур амьсгалыг бүрдүүлсэн галын өрөө болжээ.

Өнгөлөг тавилга болон өнгөлөг ханын плитанд та дургүй юу? Энэ цэнхэр галын өрөөний хана нь арыг нь будсан шилэн хавтас юм. Энэ нь галын өрөөндөө өнгө нэмэх цэвэрхэн, энгийн мөн орчин үеийн арга юм. Хэрвээ та иймэрхүү зүйл өөрөө хийх сонирхолтой бол ийм галын өрөөний ханыг өөрөө бүтээж мөн суулгаж болох юм. Бас боломжийн сонголт байх болно.

Энэ нь янз янзын галын өрөөний загварт тохирдог үнэхээр үзэмжтэй цэнхэр өнгө юм. Саарал өнгөний нилээн хольцтой болохоор завсрын өнгө гэж авч үзэж болно. Тиймээс галын өрөөнийхөө өнгийг хэтрүүлэхийг хүсэхгүй хүнд тохиромжтой.

Орон зайд өнгө ашиглах ухаалаг арга бол энэ байна. Таны загварын таашаал хэрхэн өөрчлөгдөхөөс хамааран ийм чимэглэлийн хананууд нь дахин хөгжилтэй эсвэл завсарын  өнгөөр будахад амар байдаг. Та галын өрөөний плитаны аль нэг өнгийг сонгож болно, эсвэл бүхэлд нь  өөр өнгийн хослолыг сонгож болно. Зурган дээр харагдаж байгаа тэнгэр шиг цэнхэр өнгө нь тод бөгөөд тайвширмаар харагдаж байна.








No comments:

Post a Comment