Олон
зан заншилд улаан өнгө нь хайр дурлал, амьдрал, хүч чадал мөн хүсэл мөрөөдлийг
илэрхийлдэг. Улаан өнгө нь хүний цусыг хөөргөж, дур хүслийг нэмэгдүүлж
урамшуулж чаддаг өнгө юм. Хэрвээ та улаан өнгийн гал тогоотой болох гэж байгаа
бол улаан өнгө нь галын өрөөнд чимэг болох сайхан өнгө юм. Тод болон хүчтэй
өнгөнд дуртай хүмүүс тавилга, галын өрөөний хана эсвэл галын тоноглолууддаа их
хэмжээгээр хэрэглэж бусдын анхаарлыг
татаж болох юм. Маш их анхаарал татдаг өнгө учраас галын өрөөндөө ашиглахдаа
бусад өнгүүд болон материалуудтай хэрхэн зохицох талаар маш нарийн тооцоолох хэрэгтэй.
|
Зарим нэг улаан өнгөний сонголтууд |
Сайн
төрлийн улаан өнгийг олоход хэцүү байдаг. Улбар шар өнгө илүү давамгайлсан
улаан өнгө нь илчлэг, дулаан харагддаг, харин цэнхэр өнгө илүү давамгайлсан
улаан өнгө нь хүйтэн, зэврүүн мэдрэмжийг төрүүлдэг байна.
Гэхдээ цэнхэр эсвэл
улбар шар өнгөнүүд нь ямар харагдах нь ойролцоо өнгөнүүдээс шалтгаалдаг. Эцсийн
сонголтоо хийхдээ та улаан өнгөөр будах гэж буй зайндаа туршиж үзэх нь зохистой
санаа болов уу. Мөн хүссэн улаан өнгөө гаргахын тулд олон давхар будах хэрэгтэй
гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Зарим улаан өнгөний нэршил /цагийн зүүний дагуу зүүн дээрээс харуулсан/
1. Үнэхээр
гоё гүн хэрнээ нягтаршсан улаан
2. Улбар
шар өнгө давамгайлсан нь илчлэг, дулаан болгосон байна.
3. Цэнхэр
өнгөний дэмжлэгтэйгээр улаан өнгийг илүү хүйтэн, зэврүүн болгож өгсөн байна.
4. Хүчтэй
улаан өнгө
5. Жоохон
цэнхэр өнгөний оролцоотой жинхэнэ улаан өнгө
6. Ягаахан
улаан өнгө
7. Жоохон
улбар шар өнгөний оруулгатай тод улаан өнгө
8. Улаан хүрэн өнгөтэй дөхөхүйц гүн бөгөөд зэврүүн улаан
өнгө
Энэхүү амьд өнгүүд таны гал тогоонд хэрхэн нөлөөлж болохыг харцгаая.
|
Ямар
өнгөлөг хэрнээ сонирхол татсан гал тогоо байна аа. Хүн бүрийг урин залсан
хэрнээ илчлэг дулаан мөн орчин үеийн. Зөөлөн ногоон өнгөний хамт улаан өнгийг
илчлэг модны нөлөөгөөр газардуулснаар энэ гал тогоог хэт хэтрүүлэггүйгээр эрч
хүчтэй болгож чадсан байна.
|
|
Энэ орон зай нь үлгэрийн мэт байна. Байгалийн гэрлээр бялхсан уужим орон
зайнууд нь өнгө болон цэвэрхэн байдалд дурламтгай хүмүүсд үнэхээр нийцэхээр.
Далайн эргийн элсийг санагдуулам будсан цонхнууд нь, фермийн байшингийн
угаалтуур болон тансаг усны гоожуур нь
үнэхээр сэтгэл татам. Хоол хийхэд үнэхээр тааламжтай бөгөөд зугаатай галын өрөө
байх нь дамжиггүй.
|
|
Гал тогоогоондоо засвар
хийхдээ мартагдсан 5 дахь хана гэж үздэг таазаа анхаарч авч үзэж байгаарай. Энэ
завсрын гал тогоо нь дулаан улаан өнгөөр будсан таазаараа өнгө үзэмжтэй
харагдаж байна.
|
|
Шалаа бас битгий
орхигдуулаарай. Улаан өнгө нь хүний анхаарлыг татаж чаддаг учраас, та зөвхөн
анхаарал хандуулахуйц материал байгаа үед л шаландаа ашиглаарай. Жишээ нь энэ
хатуу шал шиг.
|
|
Өрөөнд
сэтгэл хөдлөл мөн сүр оруулах амархан. Бололцооны хэрнээ бага амлалтыг шаардсан
арга бол тод онцлог хананууд юм. Энэ гэгээлэг улбар шаргал-улаан өнгө нь орон
зайн сонирхолтой архитектурыг онцгойлон харуулаад зогсохгүй таныг галын өрөөрүү
шууд татан оруулж чадаж байна.
|
|
Том
хэрнээ улаан өнгөтэй ханатай болоход бэлэн биш байна уу? Тэгвэл бага зэрэг
өнгөний оролцоогоор оролдоод үзэх хэрэгтэй. Энэ жинхэнэ улаан хана нь дулаанхан
харагдах мод болон улбар шар өнгөнүүдтэй сайхан зохицож байна.
|
|
Бид үйлчлүүлэгчиддээ
ихэвчлэн солиход хэцүү бөгөөд өртөг өндөртэй зүйлүүддээ завсрын өнгө сонгохыг
зөвлөдөг. Гэхдээ бид үнэхээр дуртай материалаа сонгох хэрэгтэй гэдэгт итгэдэг.
Тиймээс үл хөдлөх хөрөнгө зуучлагч эсвэл таны найз нөхөд, эсвэл гэр бүлийн хүн
тань таны галын өрөөнд улаан өнгөтэй плита дэмий гэж байсан ч та өөрөө үнэхээр
дуртай байвал бас ийм өнгөтэй галын өрөөнд амьдарч чадна гэвэл та үүнийг сонгох
л хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Гэхдээ гал тогооныхоо гол од нь байлгах
хэрэгтэй. Мөн түүнтэй харшилдуулах материал болон өнгө сонгох хэрэггүй бөгөөд
харин түүнийг дэмжих завсрын өнгийг ашиглаарай, яг л энэ зурган дээр байгаа
галын өрөө шиг.
|
|
Галын
өрөөний тоног хэрэгслүүд нь галын өрөөнд өнгө нэмэх аргыг бий болгож өгдөг.
Бидний нүд улаан өнгөнд шууд автаж байна. Тиймээс таны галын өрөө анхаарал
татах тоног хэрэгслүүдтэй байх хэрэгтэй. Жишээ нь энэ зурган дээр харагдаж
байгаа шиг орчин үеийн энгийн галын өрөөний гоо үзэмжийг харуулаад зогсохгүй
урлагийн бүтээл болсон цахилгаан зуух, агааржуулагчийн бүрхүүл байх хэрэгтэй. Сүйдсэн
мэт улаан өнгө нь энэ гайхамшигт орон зайн архитектурын нарийн зүйлүүдрүү харц
татаж байна.
|
|
Энэ
гоёмсог, орчин үеийн гал тогоонд улаан өмсгөлтэй арал зангуудсан мэт харагдаж
байна. Улаан өнгө нь жоохон улбар шар өнгөний хольцтой байгаа нь өрөөнд байгаа
бусад зэврүүн өнгүүдтэй эерэг харьцааг үзүүлж байна.
|
|
Нээлттэй
төлөвлөсөн галын өрөөнд байгаа харц татам тавилга нь үнэхээр дур булаам байна.
Хэрвээ та галын өрөөнийхөө тавилгын доод хэсгийг тод өнгөөр сонголт хийж байгаа
бол дээд хэсгийг завсрын өнгө байлгахыг хичээгээрэй. Үгүй бол нээлттэй
тавиурууд байлгахаар байсан ч болно. Аль ч сонголт нь байсан улаан өнгийг
хамгаалж давтагдашгүй мэт орчинг авчирдаг.
|
No comments:
Post a Comment