• 1 copy
  • 2
  • 1 copy

Friday, June 28, 2013

Танай гэрт ямар буйдан тохирох вэ?


Хүн бүр өөр өөрийн хэмжээ загвар, өнгө төрхтэй буйдангуудад дуртай ба буйдан нь хүний хэрэгцээг хангахуйц олон төрөл байдаг. Магадгүй таньд таарч тохирдог байлаач таны найз болон хөршүүдэд тань таалагдахгүй байж болно.


Тиймээс ямар төрлийн буйдан таньд болон гэрт тань тохирохгүй болохыг мэдэж байх нь чухал. Олон төрлийн буйдангуудын ялгааг мэдэх, магадгүй дээрээс нь таны амьдралд хэр таарамжтай байх талаарх зүйлүүдийг доорх жагсаалтаас харж болно.

Эдгээр буйдан бүр таны амьдрах хэв маягаас хамаарч өөр өөр байна. Энэ чанартай Chesterfield-буйдан настай гэр бүлд тохирч байхад, ганц хоёр хүн хүрээлэн байдаг хосуудад тийм ч тохиромжтой сонголт биш юм.




БУЛАНГИЙН БУЙДАН

Өрөөний хэмжээ : Зочны өрөө том, цэлгэр бол

Амьдралын хэвшил : Оройг гэртээ тав тухтай өнгөрөөх
Стиль : Багтаамжтай, уужим


Булангийн хэлбэртэй буйдангууд нь Англид илүү алдартай. Найзуудтайгаа уулзаж оройг ярилцаж өнгөрөөхөд маш тохиромжтой. L хэлбэрийн буйдан нь гэрийн бүх хүмүүст амрах таатай орчинг бүрдүүлэхээс гадна, хөлөө дээр нь тавих хангалттай зайг олгодог.




АРЬСАН БУЙДАН

Өрөөний хэмжээ : Зочны өрөө дундаж хэмжээтэй бол

Амьдралын хэвшил : Идэвхитэй
Стиль : Орчин үеийн

Хэрвээ та 20-оос 30 орчим насны, үдэшлэг хийж баяр тэмдэглэх дуртай бол таны гэрт арьсан буйдан гайхалтай сонголт байх болно. Мөн та жинхэнэ арьсан эдлэлд дуртай бол шүү дээ. Энэ нь өөр ямарч материалаар хийсэн буйдан ийм арьсан буйдан шиг таныг дурлуулж чадахгүй.
Орчин үеийн чимэглэл, эд хогшилд дуртай бол арьсан буйдангууд нь гэрт тань үнэхээр гайхалтай зохицоно. Түүнчлэн ийм буйданг шилэн ширээ дагалдах, эсвэл минималист чиглэлийн дизайн хүрээлэн байдаг.
 


УНТДАГ БУЙДАН

Өрөөний хэмжээ : Зочны өрөө жижиг хэмжээтэй бол

Амьдралын хэвшил : Харилцаа холбоотой
Стиль : Тохь тухтай

Унтдаг буйдангууд нь гэрийн тань хамгийн тохьтой тавилгуудын нэг байж чадна. Хэрвээ та гэртээ олон зочин хүлээн авдаг бол шүү дээ.
Гэхдээ та үүнийг зочны өрөөндөө тавих гэж байгаа бол яг тохиромжтой сонголт биш. Унтлагын өрөөнд түүнээс илүү тохирохыг та анхаараарай.





CHESTERFIELD – БУЙДАН

Өрөөний хэмжээ : Цэлгэр

Амьдралын хэвшил : Дээд зэрэглэлийн
Стиль : Сонгодог

Хэрвээ танай гэр бүл оройн зоогийг чамин тансаг байдлаар зооглох дуртай ялангуяа гэртээ урихыг хүссэн хүмүүсээ урьж, хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхэд  энэ буйдан танай гэрийг үнэхээр төгс чимэх болно.
Хуучны энэхүү буйдан нь бүх айлд тохирохгүйгээс гадна хуучны гоёл чимэглэлийг таалдаг, чамин тансаг гоо үзэмжтэй эртний эдлэлүүдтэй зохицон илүү гоо үзэмжтэй харагдуулдаг байна.
























No comments:

Post a Comment