• 1 copy
  • 2
  • 1 copy

Monday, June 17, 2013

Унтлагын өрөөний өнгө ямар байвал зохистой вэ?


Хоёр мянган Британичуудаас авсан сүүлийн судалгаагаар унтлагын өрөөний ханын өнгө болон чимэглэл нь унтаж амрахад ихээхэн хүчтэй нөлөө үзүүлдэг болох нь нотлогдсон байна. Хүмүүс цэнхэр өнгийн өрөөнд хамгийн сайн унтаж чаддаг ба түлсэн чихэр шиг ханын өнгө нь сексд их нөлөөлдөг байна. Тэгэхээр түлсэн чихэрэн цэнхэр өнгийг бий болгоцгооё.



Мэдээж та нүдээ анисан эсвэл гэрэл унтарсан үед олон өнгийг харж чадахгүй, гэхдээ ханын өнгө болон эд хогшил чимэглэл нь таныг нүдээ анин унтахаас өмнө хэрхэн нөлөөлдөг болох талаар судалгаанаас харагдсан.


Судалгаанд оролцогчид цэнхэр өрөөнд дунджаар 7 цаг 52 минут унтдаг байна. Судалгааг Их британийн Travelodge нэртэй сүлжээ зочид буудалд явуулжээ. Судалгаанаас барилгачид, багш, төрийн албан хаагчид цэнхэр өнгийг унтлагын өрөөндөө сонгох хандлагатай байгаа нь харагдсан байна.



Шинжлэх ухаан цэнхэр өнгийг ус ба хөх тэнгэрийн нам гүм, тайван байдлыг мэдрүүлээд зогсохгүй унтахын өмнө унтахад тохиромжтой сэрүүн байдлыг бий болгоход тус болдог гэж таамагладаг.


Цэнхэр өнгө нь цусны даралт, зүрхний хурдыг багасгаж унтах хэмнэлд оруулж өгдөг нь баримтаас харагджээ.
“Бидний нүдний нэг хэсэг болох нүдний торлог бүрхэвчинд байдаг мэдрэлийн эсийн онцгой хүртэхүйнүүд нь цэнхэр өнгийг хамгийн мэдрэмтгий хүлээн авдаг” гэж “Edinburgh Sleep Centre” –ийн нойрны мэргэжилтэн Chris Idzikowski судалгааны ажилдаа дурдсан байдаг. Энэхүү мэдрэхүй нь бидний тархин дахь гүн орон зайн мэдээллийг 24 цагийн ритм, эффектийг өдрийн турш хэрхэн мэдэрч гүйцэтгэхийг хангадаг байна. Гэрэл, унтах, сэрэх зэргийн хоорондын хамаарал бол маш чухал.


Судалгааны бас нэг гайхмаар зүйл нь судалгаанд оролцогчдын 58 хувь нь цэнхэр өрөөнд унтвал ихэнхдээ аз жаргалтайгаар сэрдэг гэж хариулсан байна.



Нар жаргах үеийнх шиг зарим нэг ийм шар өнгө нь шөнө унтахад маш сайн тусалдаг байна. Энэхүү судалгааны хариулт сайн унтуулдагаараа 2 дугаарт оржээ.
Дулаан шар өнгө нь хүний биеийн нервийн үйл ажиллагааны идэвхжилтийг багасгаад зогсохгүй тайвшруулдаг байна.




Ногоон өнгө нь намуун тайван амгалан уур амьсгалыг бий болгодог бөгөөд унтахад хамгийн тохиромжтой 3 дахь өнгө юм. Хүн ногоон өнгөтэй өрөөнд дунджаар 7 цаг 30 минут унтдаг байна. Мөн судалгаанд оролцогчдын 22 хувь нь сэрэхдээ сэргэлэн цовоо, эерэг байдлыг мэдэрдэг гэж хариулжээ.



Судалгаанаас харахад тайван, мөнгөлөг сарны гэрэл шиг өнгийн унтлагын өрөө нь шөнө болж унтах цаг боллоо гэсэн дохиог тархинд өгдөг байна.
Хүн мөнгөлөг өнгөтэй өрөөнд дунджаар 7 цаг 33 минут унтдаг бол судалгаанд оролцогчдын 21 хувь нь ийм өрөө хөдөлгөөнийг илүү өдөөж өгдөг гэж хэлжээ.


Улбар шар өнгө нь мөнгөлөг өнгийн дараа орсон байна. Ийм өнгөтэй өрөөнд хүн дунджаар 7 цаг 28 минут унтдаг байна. Судалгаанаас харахад ийм өнгө нь дулаан, найдвартай, бат бөх уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй хоол боловсруулахад ихээхэн тус болдог байна. Хэрвээ та оройны хоолоо оройтуулж, их иддэг бол ийм өнгийн унтлагын өрөө танд тус болно.


Мөн энэ өнгө нь таны булчингуудыг тайвшруулж хурдан унтуулдаг байна.


Банкир болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын ажилтан алтан шар өнгөтэй унтлагын өрөөг сонгож байгаа нь судалгаанаас харагджээ.


Мөнгөлөг, саарал зэрэг өнгөтэй төстэй өнгө судалгаанд тийм сайн үнэлгээ авсангүй. Ийм өнгөтэй өрөөнд хүн дунджаар 6 цаг 12 минут унтдаг байна.
Бор саарал өнгө нь ялангуяа унтлагын өрөөнд гунигтай, уйтгартай, сэтгэлийн дарамттай уур амьсгалыг бий болгодог байна. Ийм өнгөтэй өрөөнд амьдардаг хүн сэтгэл санааны хувьд тусгаарлагдмал болж тав тухгүй болдог байна. Мөн ийм өрөөнд унтахад тайван бус унтдаг гэдгийг судалгаа харуулжээ.
Бас нэг сонирхолтой зүйл харагдсан нь ийм өрөөнд байсан хүн ихэнх цагаа “online shopping” орондоо хийж өнгөрөөсөн байна.


Зурган дээр харагдаж байгаа шиг бор өнгийг цагаантай хослуулсан өрөөнд унтдаг хүмүүс долоо хоногт хамгийн бага 3 удаа орондоо ажлаа хийдэг ажлын хэнхэгтэй хүмүүс байдаг байна. Мөн  дэлгүүрийн ажилчид ийм өнгийн өрөөтэй байдаг байна.


Ягаан өнгө нь унтахад хамгийн тохиромжгүй.  Ягаан өнгөтэй өрөөнд хүн дунджаар 5 цаг 56 минут унтдаг байна.

Чамин хэрнээ уран сайхны мэт ягаан өнгө нь оюун санааны үйл ажиллагааг улам идэвхжүүлдэг байна. Нилээн завгүй өдрийн дараа ийм ягаан өнгөтэй өрөө нь таны тэр их ажлын бодол санааг унтрааж чадахгүй бөгөөд унтах амрах гэсэн бодлыг бий болгохдоо тааруухан байдаг байна.

Хамгийн сонирхолтой нь ийм түлсэн чихэр мэт өнгийн чимэглэл, эд хогшилын хослол бүхий өрөө нь хосуудад  сексийг хамгийн ихээр өдөөдөг байна. Ийм өрөөтэй хосууд 7 хоногт дунджаар 3 удаа секс хийдэг гэсэн судалгаа гарчээ.


Харамсалтай нь ийм шоколадан бор өнгийн өрөө нь хүмүүсд ямар нэгэн чухал бодол, нөлөө байдаггүй нь судалгаанаас харагдсан байна. 


Улаан өнгийн өрөө нь тийм их онцын содон зүйлгүй боловч ийм өрөөтэй хосууд дунджаар долоо хоногт 1 удаа секс хийдэг байна.

ТА ЯМАР ӨНГИЙН УНТЛАГЫН ӨРӨӨТЭЙ ВЭ?


















No comments:

Post a Comment