• 1 copy
  • 2
  • 1 copy

Wednesday, June 12, 2013

10 нууц зөвлөгөө


ТАНЫ ГЭРИЙГ ИЛҮҮ САЙХАН,  ТАВ ТУХТАЙ БОЛГОХ ШИЛДЭГ ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕРҮҮДИЙН 10 НУУЦ ЗӨВЛӨГӨӨ

Заримдаа бидний гэр оронд жижигхээн тусламж хэрэг болдог. Гэр орондоо хорин жил амьдарсан уу, 2 сар  амьдарсан уу үгүй юу гэдэг нь хамаагүй  гэрийнхээ эд зүйлүүдийг солих хэрэгтэй болдог. Бидний амьдрал, бидний өөрчлөлт бүр бидний орон зайд тусгагдан дүрслэгдсэн байх ёстой. Өөрчлөлтүүд нь энгийн, нэмэлт чимэглэлүүдийг худалдан авах, магадгүй зүгээр л будсан байж ч болно. Гэхдээ том өөрчлөлт  бол шинээр өнгөө солих эсвэл зарим нэг шинэ тавилга худалдан авах, гэр орныхоо хэв загварыг тэр чигээр нь өөрчлөх байж болох юм. Доор дурдах зүйлүүд нь таны амьдарч буй орчноо өөрчлөн таны стиль, зан чанарт нөлөөлж болохуйц интерьер дизайнерүүдийн энгийн хэрнээ шилдэг зөвлөмжүүдийг хүргэж байна.




1. “Чимэглэх нь бусад бүх дүрмүүдийг та зөрчиж болно гэсэн эхний дүрэм” – Billy Bladwin  
Дүрэм журмуудыг зөрчиж болдог гэдгийг заримдаа ихэнх чимэглэлүүд таньд сануулж байдаг. Гэрт тань байгаа  чимэглэл  таны амьдралын хэв маяг, таны хувийн тогтсон дүрэм журмыг илэрхийлж байх нь илүү чухал.
Яаж ч байсан гэрт тань хуучирсан, элэгдсэн залхмаар эсвэл хэтэрхий анхаарал сарниулсан, эсвэл нэг талыг барисан биш харин бүх зүйлүүдийн тэнцвэрийг олсон байх нь хамгаас чухал юм.




2. “Тавилгаа хэзээ ч хананд шахаж тавиж болохгүй. Багахан сантиметр хананаасаа хол байрлууснаар дулаан уур амьсгалыг бүрдүүлж агаарын урсгалыг бий болгодог.” – Betsy Burnham 
Дизайнер болгон өөр өөрийн өрөөг тохижуулах аргатай, мөн тэд амьдрахад тааламжтай байлгах тал дээр итгэлтэй байж, гэрийн эздийн оронд хүсэл, сонирхлыг нь төсөөлөн бодож хэт чухал хандалгүйгээр хийж чаддаг. Дээр дурьдсанчлан энэ өрөө бүх зүйлийг тохируулж чадсан байна. Энэхүү өрөө нь дулаан бөгөөд гэрийн эзний амьдралын дүр зургийг шууд харж болохоор байна.



3. “Таазыг байнга бодолцож байх хэрэгтэй. Тааз нь өрөөний хамгийн мартагдсан орон зай байдаг.” – Albert Hadley 
Гэрийн чимэглэл гэхээр шууд л хануудын тухай эсвэл тавилга, шалны тухай анхаарал хандуулдаг. Гэхдээ зарим цөөн хүмүүс л тааз ямар байх талаар боддог. Энэ алтан тааз нь өрөөнд онцгой зүйлүүдийг оруулахыг хичээсэн. Энэ нь байгалийн гэрэл том цонхоор орж ирэхийг, өрөөнд эрч хүч эерэг дулаан байдлыг нэмэхийг мөн төсөөллийн харилцаа холбоог бий болгох зэрэг зүйлүүдийг илтгэсэн байна.




4. “Өрөөнд чимх өнгө нэмж өгөх нь өрөөг залүүлаг сэтгэл татам болгодог.” – Christina Murphy
Олон хүн өрөөний ханаа хурц тод өнгөөр будахаас айдаг. Өнгө нь шууд гоёл чимэглэл болж чаддаг. Гоёмсог бүтээлэг, ваар, уран зураг, дэр, хивс хивсэнцэрүүд нь өнгө нэмэх шилдэг арга юм. Жижиг алхамуудаас эхлэх хэрэгтэй. Хэрвээ та арай илүү том орон зайг хязгаарлахыг хичээхэд бэлэн байвал өнгөлөг чийдэн, ваар, бүтээлэг зэргээр өнгө нэмж болно.Өнгө бол үнэхээр таны зан байдалд нөлөө үзүүлж чадах, таны амьдрах орон зайд баяр баясал, эрч хүч нэмж чадна.




5. “Санаанд оромгүй газруудад ханын цаас ашиглах хэрэгтэй жишээ нь : Таазанд, хувцасны өрөө, үүдний өрөө. Хэсэгхэн газарт гоёмсог хээ, дүрслэл оруулах нь асар том өөрчлөлтийг бий болгодог.” – Lindsay Coral Harper
Хэн нэгний гэрт орох нь үргэлж хөгжилтэй бөгөөд санаанд оромгүй зүйлс угтаж байдаг. Хурц өнгөтэй таазтай хоолны өрөө, цагаан өнгөтэй коридор болон санаанд оромгүй өнгөтэй шатны хонгил гэх мэт.
Энгийн цагаан өнгөтэй унтлагын өрөөнд хөгжилтэй хээ угалз бүхий ханын цаастай хувцасны шүүгээ байрлуулах нь илүү дээр. Зурганд харагдаж байгаа өрөөнд орж ирэнгүүт хүний нүд шууд тусах ихэмсэг хэрнээ зугаатай хээтэй таазруу татагдаж байна.




  



6. “Би түүхийг хүндэтгэдэг, гэхдээ өөрийн дадлага туршлагыг өөрийн өрөөнд оруулж өгөх хэрэгтэй.” – Istvan Francer
Зөвхөн таны гэрт тохируулан хийсэн зүйлүүд нь танд байх хэрэгтэй. Таны хувийн эд хогшилууд нь таны хувийн шинж чанар, адал явдал, ололт  амжилтуудыг илэрхийлдэг.
Шинэ, хуучин эд хогшил чимэглэлүүдээ хооронд нь холих хэрэгтэй. Бидэнд бүгдэд нь өнгөрсөн одоо ирээдүй гэж байдаг энэ бүгд бидний түүхийн бүх хэсэг байдаг.

  


7. “Би  хүмүүсийг гоёл чимэглэлээсээ хангалттай баяр баяслыг авдаг гэж бодохгүй байна. Энэ нь ч тийм цочром зүйл биш юм. Дизайн бол  амьдралынхаа турш ийм байна гэсэн хуримын амлалт шиг зүйл биш юм.”- Ross Cassidy
Шинэ зүйлийг хийхээс айх хэрэггүй. Та үргэлж үүнийг өөрчилж чадна. Тавилганы байрыг өөрчилж, ханын өнгийг бас өөрчилж болно. Гэртээ байгаа гоёл чимэглэлийн зүйлүүдийг өөрчилж шинэ зүйл хийхийг хичээ энэ нь магадгүй танд таалагдаж юуны магад. Хэрвээ та том зүйл рүү явж байгаа бол жижгээс эхэл. Ингэснээр өрөө нь зугаатай өнгөлөг тавилгагүйгээр ч зөөлөн дулаан, эелдэг уур амьсгалыг бүрдүүлж чадна. Тавилга нь өрөөнд хувийн зан чанарыг бий болгодог. Зурган дээр харагдаж байгаа өрөөний эзэн нь хэт чухал байдлыг хүлээн авдаггүй, хөгжилтэй хайр татам, гоёмсог хүн, нөгөө талаас : хэрвээ хана болон гэрлийн чийдэнгийн бүрхүүл цагаан биш байсан бол энэ өрөө тайван бус, нэг тийм саад учруулсан мэт харагдах байсан.

  


8. “Харахад аятайхан хэрнээ биед тухлаг байх нь өрөө бүрт чухал.” – Mark Hampton
Гэрт тав тухтай байдал чухал ач холбогдотой гэдэгтэй дизайнерүүд санал нэг байдаг. Ямар хэв маягийг та хүсдэг вэ? Дэгжин хэрнээ чамин, энгийн хэрнээ этгээд эсвэл бүр энгийн, хувирамтгай, сонгодог, аминчхан гээд аль ч байсан хамаагүйгээр  өөрийн гэрээ амьдрахад тохиромжтой болгох нь хамгийн чухал зүйл юм. Тав тухтай хэрнээ нарийн, мэргэжлийн байж чадвал сайн дизайныг бий болгоно.



9. “Хамгийн чухал зүйл юу вэ? Мэдээж гэрэлтэй гэгээлэг байдал.” – Oscar de la Renta
Байгалийн гэрэл бол хамгийн сайхан нь. Гэхдээ байгалийн гэрлийн эх үүсвэр хязгаартай ч өрөө нь хангалттай гэрэлтэй байх хэрэгтэй. Өөрийн хүрээлэн буй орчиндоо анхаарал хандуул. Та том хотод амьдарч байна уу? Танайхтай ойрхон ой байна уу? Далайн эрэг дээр амьдардаг уу гэх мэтчилэн. Зарим айлууд бусдаас илүү их гэрэлтэй байдаг бөгөөд гэрэл нь өдрийн турш шилжиж өөрчлөгдөж байдаг. Гэрийнхээ бүх өрөөнд өдрийн турш сууж үзэн хаана нэмэлт гэрэл хэрэгтэйг анзаар. Зөв газар байрлуулсан гэрэл нь гэгээ нэмэхээс гадна хүрээлэн буй орчинд дулаан энергийг нэмж өгдөг.


10. “Өвөрмөц зүйлийг бүтээхэд гоёл чимэглэлүүд ихээхэн хамаатай. Тэдгээр нь өрөөний хамгийн гол мөн чанар болж өгдөг.” – Austin Warner
Гоёл чимэглэл, эд хогшилууд нь хоорондоо холбоо хамааралтай байвал сайн. Бүх жижиг хэсгүүд нь таны орон зайг бүрэн, төгс мэт харагдуулж чадна. Гоёл чимэглэл, эд хогшилууд нь таны хаана сонирхдог зүйлээ байршуулсан гэдгээс хамаарч өрөөний орон зай бүртэй холбогдсон түүхийг харуулж өгдөг.

Хэрвээ та гэртээ том хэмжээтэй, тод өнгөтэй хээ угалз  гоёл чимэглэл хийхийг зориглохгүй байгаа бол та өөрийн сонгосон чимэглэл, эд хогшилоор өнгөлөг уур амьсгалыг бүрдүүлж болно.









No comments:

Post a Comment