2012
оны хамгийн шилдэг загвартай, хамгийн гайхшрам сэтгэл татам 20 оффисийг
цуварлаар танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь интерьер дизайны сонин содон,
өвөрмөц шийдлийг харуулж чадсан бүтээлүүд гэж хэлж болох юм. Энэхүү жагсаалтанд
маань үйл ажиллагаагаа шинээр эхэлж, маш хурдацтай өсөж байгаа олон компаниуд
багтжээ.
Ингээд жагсаалтанд багтсан Square болон Microsoft компаниудын оффисуудтай танилцъя.
SQUARE
Байршил : San
Francisco
Талбайн хэмжээ : 30000 Feet2
Дизайнер : Studio O+A
|
Гар утасны төлбөр төлөлтийн
компани болох Squire компанийг үүсгэн
байгуулагч Жак Дорсей нь цэвэр цэмцгэр загварыг эрхэмлэдэг нэгэн. Үйл
ажиллагаагаа шинээр эхэлж байх үедээ Дорсей ажлын цаг дууссаны дараа ажилчдыгаа
замбараагүй ширээгээ цэвэрлэхийг шаарддаг байсан үе бий.
Үүний үр дүнд Сан Франциско
дах төв байрандаа орчин үеийн долгиолсон зураасуудыг эдгээр уран хийцтэй
дөрвөлжингүүдтэй хослуулан хийж гүйцэтгэсэн. Энэхүү гүйцэтгэсэн төслийн ахлах
дизайнераар ажилласан Дениз Черри нь панер болон эсгийгээр хийсэн
дөрвөлжингүүдийг “Гуравдагч орон зай” гэж нэрлээд үүгээрээ ихэд бахархаж
байсан.
|
MICROSOFT
Байршил : Австрийн Вена
Талбайн хэмжээ : 14764 Feet2
Дизайнер : Innocad Architektur
|
Microsoft-ын хамгийн сүүлийн оффис 2011 онд 3,6 сая ам
долларын өртөгтэйгээр баригдсан. Уг барилга нь нэг бол далай тэнгис мэт, нэг
бол ангийн өрөө мэт чимэглэгдсэн нарийн нямбай хийцтэй хурлын өрөөнүүд байдаг.
Гэхдээ Вена дах оффисийн хамгийн гол онцлох зүйл нь зурган дээр харагдаж байгаа
цэлгэр том хүлээн авах өрөө юм. Энэ нь Аварга том ногоон хана, таазнаас шал
хүрсэн компьютерийн дэлгэцний рентген мэт унжуурга, геометрийн дүрслэл бүхий
зөөлөн сандлууд, 2 талаас орж ирэх
гулсуур хийж өгсөнөөр ихээхэн онцгой болсон.
|
No comments:
Post a Comment