1. Stone Age /6500-5700 BC/ |
Анхны
гэсэн интерьерийн гоёл чимэглэлийн зарим зүйлүүд жишээлбэл: ханын
зургууд, шавар шохойн хөөмөл дүрсүүд, амьтны толгой, сандал, тулгуур баганууд
нь чулуун зэвсгийн үед хамаарагдах Туркийн Катал Хуюукт байдаг байна.
Агуу том архитектурын үүслийг пирамидийн үеийн эртний
хүмүүсээс эхлэлтэй гэдэг. Энэ үед үхлийн аймшигтай , шавар овоохойгоос интерьер
дизайны зарим нэгийг харж болно. Үүнд: амьтны арьс болон нэхмэлүүд, ваар, лонх, уран
барималууд, ханын зургуудаар чимэглэгдсэн байдаг.
4. Greek Design /1200-31 BC/ |
Грекчүүд чулуун
хөөмөл дүрсүүд, уран барималуудаараа өнөөгийн орчин үеийн загварыг бий болгоход
ихээхэн хувь нэмэр оруулсан. Грекийн хэв маяг нь тэнцвэрт харьцааг чухалчлан,
өндөр баганууд дээр хавтгай дээврийг загвар болгосон байдаг.
5. Roman Design /753 BC-480 AD/ |
Эртний
Ромын хэв маяг нь Грек, Етрусканы бүрэлдэхүүн хэсгүүдийг хослуулсан байдаг. Энэ
үед бетонон барилгын аргачлалтай муруй арк, тойрог сүм хийдүүдийн шинэ үеийг
бий болгосон.
6 .Byzantine Design /500-1500 AD/ |
Византийн хэв маягийг одоо
цагт хүртэл дугариг оройтой байшинд оруулсан хувь нэмрээр нь сайн мэддэг.
Сүмийн архитектор, бэлэг тэмдгийн дүрс нь бусдаас илүү үнэ цэнэтэй хувь нэмэр болсон.
7. Gothic Design /1140-1400 AD/ |
Готик хэв маяг нь эгц босоо, шовх үзүүртэй, өргөн
шилэн болон гантиг чулуун нүүртэй эктерьер зэргээрээ сайн танигдсан. Энэ нь
Европын олон сүм дугана, ордон, цайз, харшуудаараа илүү танигдсан. Шохойн
чулуу, элсэн чулуу, Пурбек гантиг зэргийг уран барималын гоёл чимэглэлийг
архитектурын хэв шинжид гол төлөв ашигладаг байсан.
8. Renaissance /1400-1600 AD/ |
Энэ үед загварчлалын жижиг
хэсгүүдийг эмх цэгцтэй, тэгш хэмийн үзлээр архитектурт тусгасан байдаг. Сэргэн
мандалтын үед интерьерүүд нь хоорондоо утга зохиолоор холбогдож төлөвлөгдсөн
байх ба гоёл чимэглэлийн зүйлс болон дэс дараалан зурагдсан луу, бэлэг тэмдэг
агуулсан уран барималын дүрсүүдээр ханыг бүрхсэн байх нь түгээмэл.
Эртний Ром, Грекийн сонгодог хэв маягийн нөлөө
Неоклассик-т шингэсэн хэдий ч геометрийн шулуун шинж чанарыг бас үлдээсэн.
Сийлбэр, бармал нь алтадсан хэв шинжтэйгээс гадна улаан зандан модон эдлэл,
хөшиг нь энэ үеийн илэрхийлж болж чаддаг.
16. Rustic /1870's - Present/ |
Растик буюу Пионор стиль нь орон нутагт амьдрахаар
шилжин ирэгсдийн хэрэгцээгээр үүссэн. Цэлгэр өрөөнд байгаа гуйлан торх, том
дүнзэн багана нуруу, гараар урласан эртний сандал, арьсан буйдан, модон ширээ
нь Растик хэв шинжийг санагдуулдаг.
19. Colonial Revival /1905's - Present/ |
Колончлолын
үеийн Европчуудын нөлөөлсөн загвар өнөөдөр ч АНУ зүүн эргээр харагддаг. Гол
зүйл нь тэгш хэм бөгөөд сонгодог хэв шинжийн багана, хаалганы багана болон
тансаг хэрэглэгдэхүүнээр харуулдаг. Интерьерт Гердианы нөлөөгөөр модон панел,
чимэглэсэн наадаг тааз, Чипендаль стилийн тавилгууд байдаг.
22. Art Deco /1920-1960's/ |
Модернист
хөдөлгөөний эх гэдгээрээ алдартай дизайн бөгөөд Грек, Ром, Египтийн стилээр
хэлбэржсэн шулуун шугам, геометрийн дүрс их ашигладгаараа алдартай. Түгээмэл
чимэглэлүүдэд гурвалжин, зиг заг, цацраг хэлбэрүүд байдаг бол түгээмэл
ашигладаг материалуудад ойдог, гэрэлтдэг гадаргуу, хөнгөн цагаан, ган,
өнгөлгөөний металууд багтдаг.
23. Mediterranean /1920's - Present/ |
Энгийн
хэв загвар болон далайн загварыг хослуулсан энэ загвар нь газар дундын
тэнгисийг тойрсон орнууд болон Спани, Франц, Итали, Грек гэх орнууд мөн
Калифорниа зэргээр харагддаг / Напа стиль/.
Энэ загвар нь байгалийн ерөнхий байдал, эргийн уур амьсгалдаа зохицуулан
байгалийн чулуу, шаатаасан хөрс, стако болон гипсэн ханыг ашигладаг.
No comments:
Post a Comment