• 1 copy
  • 2
  • 1 copy

Tuesday, August 13, 2013

ЭНГИЙН ЗҮЙЛ Л АГУУ БАЙДАГ.

Энгийн хэрнээ хэнч хийж болохоор санаануудыг амьдралдаа нэг ашиглаад үзээрэй.

Бороотой өдөр ч гэрт шавхайнаас их юмгүй болдог шүү.Үүнийг шийдэх энгийн арга нь картонон хайрцагны таглаа, голын чулуу байхад л хангалттай.

Шинэ жилээр гэрийнхээ ханыг ийм лаагаар чимэглэвэл үнэхээр тасархай харагдана даа.



Хөөрхөн санаа. Хэрвээ та болон таны хүүхэд бингалын гал гар түлчихвий гэж айдаг бол хэрэгжүүлээд нэг үзээрэй.

Ариун цэврийн цаасны гол ч хэрэгтэй хүндээ их хэрэг болно доо. Кабель утас хадгалах энгийн арга.

Хүүхдийнхээ багадсан гуталнуудыг ингэж наагаад ханандаа тогтоочихвол дурсамж өгүүлээд гоё харагдах юм байна даа.

Романтик оройн зоогны шилдэг ширээ чимэглэх арга.

Та хүүхэдтэй юу? Унтлагын өрөөний хаалгаа чимээгүй төвөггүй хаах энгийн аргуудын нэг. Гол нь 2 бариулны хоорондын хэмжээг сайн авахаа мартваа.

Сав суулганыхаа тагийг тусад нь тавьсанаар галын өрөөний шүүгээнийхээ зайг илүү хэмнэх болно. Ингэхэд танд бат бөх утас, жижиг хадаас байхад л хангалттай.

Нээрээ ч iPhone чанга яригчийн тал дээр муу шүү. Гэрийн нөхцөлд шийдэх хамгийн хялбар арга.

Та үсний боолтоо хаана тавьсанаа мэддэг үү? Эсвэл энд тэндгүй хөглөрөөд байна уу?

Зүгээр л зайрмагны иш. Сайхан санаа байна.

Заримдаа ч угаалтуурлуу хувин багтдаггүй тал байдаг шүү.

Бас нэгэн хаягдал лааз ашигласан хүүхдийн өрөөний чимэглэл.

Сонирхолтой шийдэл байна даа.

Хуванцар ундааны саваар хогийн шүүр хийх арга.

Хог хаягдалыг хэрэгтэй зүйл болгоход жоохон ухаан л хэрэгтэй.

Таны бичгийн ширээн дээгүүр кабель утаснууд хөглөрөөд байна уу? Тэгвэл энэ аргыг нэг хэрэглээд үзээрэй.

Сүүний хайрцаг ашиглан хийсэн завь.

Лаазтай ундааны онгойлгогч ч иймэрхүү зүйлд хэрэгтэй л юм байна.


Та гэрийнхээ хаалгыг будах гэж байна уу? Аль хэдийн суулгасан бариулаа хэрхэн будагнаас хамгаалахаа мэдэхгүй байгаа бол энэ аргыг хэрэглээд нэг үзээрэй. Хаалганы бариулаа мөнгөлөг цаасаар орооход л болно.

Хог ч хааяа хэрэгтэй зүйл болж болно шүү дээ.

Цэцэрлэгээ услахад усаа жигд тарааж чадахгүй хэцүү байна уу? Тэгвэл таньд хоосон ундааны сав байхад л хангалттай. Яг зурган дээр харагдаж байгаа шиг.

Манай цэцэг зарж, бэлэг боодог хүмүүсд хэрэгтэй санаа байна даа. Хэрэглэхэд ч амар, хаана байна гэж цаг алдахгүй...

Юмхнаар юм хийж сурцгаая. Том жижиг лаазнууд ашиглан хэрхэн хэрэглээний зүйлээ хийж болохыг харж байна.

Өвөө эмээгийндээ ингэж хийж өгвөл ёстой хөөрхөн юм байна даа.

Цэцэгчин ах эгч нар хэрэгжүүлмээр үнэхээр сайхан санаа байна. Гол нь өөрсдөө өнгө будгийг нь тааруулаад, том жижиг хийж болох юм байна.

Хог хаягдал гэж хэзээ ч бодож болохгүй. Хэрэгтэй зүйлдээ ашиглаж чадвал хэрэггүй зүйл ч хамгийн үнэ цэнэтэй зүйл болж болдог.


1 comment: