• 1 copy
  • 2
  • 1 copy

Tuesday, April 8, 2014

Улбар шар, шар өнгүүдээр өрөөг гэгээлэг болгох 7 жишээ

Шар болон улбар шар бол ямар ч эргэлзээгүйгээр бүх өнгөнүүдээс хамгийн аз жаргалтай өнгө юм. Шинэхэн сайхан жүрж, хаврын үзэсгэлэнтэй цэцэгс, гялтганах нарны туяаг эдгээр өнгүүд бидэнд санагдуулдаг. Өрөөний тань ялгарахыг хүссэн элементүүдэд зориулсан хамгийн шилдэг өнгө байж чадна.

Хэрвээ саруулхан гэгээлэг орчин танд дутагддаг бол илүү хурц өнгөнүүдийг донжийг нь тааруулж ашигласнаар тэдгээр өнгүүд танд орон зайлаг мэдрэмжийг илүү амархан төрүүлэх болно гэж зөвлөмөөр байна ялангуяа жижиг өрөөнд.  Хэрхэн шар болон улбар шар өнгийг ашиглан өрөөгөө чимэглэх талаар 7 жишээг орууллаа.


Friday, March 21, 2014

ӨНГӨНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ - 1

Гэрээ ямар өнгөөр тохижуулж, будвал илүү зохимжтой вэ? Яагаад?

Ажлын өрөө
Цэнхэр бол хамгийн бүтээмж өндөртэй өнгө. Та ажлын өрөө эсвэл ажил хийдэг хэсгээ цэнхэр өнгөөр чимэглэж, тохижуулж өгвөл ажиллах эрч хүчийг улам нэмэгдүүлдэг байна.

Thursday, November 7, 2013

Усан луу жилийн шилдэг барилга

Орчин үеийн архитектур, орон зайн шилдэг шийдэл бүхий орон сууц, үйлчилгээний иж бүрэн цогцолбор барилга үндэслэлээр усан луу жилийн шилдэг барилгаар шалгарсан "Коёотэ" ХХК-ийн "The One Residence" цогцолбор хотхоныг танилцуулж байна.

“The One Residence” нь 2008 оноос 2013 онд хэрэгжиж байгаа бөгөөд нийт 5 блок, 1 энтертайнмент төвөөс бүтсэн орон сууц, үйлчилгээний цогцолбор хотхон юм.

Wednesday, September 4, 2013

ХАР ӨНГӨТЭЙ НИЙЦЭХ 8 ӨНГӨ.

Хар ба цагаан өнгөний хослолтой орон зай нь өнөө үед маш алдаршаад байгаа. Гэхдээ миний бодлоор хар өнгийг содон өнгүүдтэй хослуулбал илүү дээр харагддаг. Хар өнгө өрөөнд үргэлж чамин тансаг хийц нэмж байдаг ба ууссан өнгүүдийн нэмэгдэлтэйгээр зоримог бөгөөд эрс шийдэмгий харагдуулдаг. Тиймээс та үнэхээр "Wow" гэхээр эрэл хайгуул хийж байгаа бол энд байгаа зарим санаануудыг туршаад үзээрэй.

Усан цэнхэр ба Хар : Амьд, бараан цэнхэр ба хар өнгөнүүдийн хослол нь таны орон зайд баян тансаг мэдрэмжийг төрүүлэх болно. Энд саарал чимэглэлүүдийг нэмж оруулж өгсөнөөр энэ орон зайг илүү хээнцэр болгож өгчээ.

Tuesday, August 13, 2013

ЭНГИЙН ЗҮЙЛ Л АГУУ БАЙДАГ.

Энгийн хэрнээ хэнч хийж болохоор санаануудыг амьдралдаа нэг ашиглаад үзээрэй.

Бороотой өдөр ч гэрт шавхайнаас их юмгүй болдог шүү.Үүнийг шийдэх энгийн арга нь картонон хайрцагны таглаа, голын чулуу байхад л хангалттай.

Шинэ жилээр гэрийнхээ ханыг ийм лаагаар чимэглэвэл үнэхээр тасархай харагдана даа.