• 1 copy
  • 2
  • 1 copy

Friday, March 21, 2014

ӨНГӨНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ - 1

Гэрээ ямар өнгөөр тохижуулж, будвал илүү зохимжтой вэ? Яагаад?

Ажлын өрөө
Цэнхэр бол хамгийн бүтээмж өндөртэй өнгө. Та ажлын өрөө эсвэл ажил хийдэг хэсгээ цэнхэр өнгөөр чимэглэж, тохижуулж өгвөл ажиллах эрч хүчийг улам нэмэгдүүлдэг байна.


Галын өрөө
Галын өрөө шар өнгөтэй байвал зохимжтой. Учир нь шар өнгө бодисын солилцоог ихэсгэж, өрөөг гэрэл гэгээтэй харагдуулж, энерги өгч чаддаг юм байна.


Унтлагын өрөө
Ногоон өнгө нь амар амгалан, тайван байдал мөн эрүүл энхийг мэдрүүлж чаддаг учраас ногоон өнгөөр унтаж амардаг өрөөгөө чимэглэж тохижуулбал унтахад хамгийн таатай мэдрэмжийг танд мэдрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.
 

















Зочны өрөө
Стрессийг намжааж, амралтыг олгож  чаддаг өнгө бол цайвар ягаан өнгө юм. Тиймээс цайвар ягаан зочны өрөөнд хамгийн тохиромжтой өнгө. Учир нь бид гэртэй байхдаа ихэнх цагаа зочны өрөөндөө өнгөрөөдөг шүү дээ.






































Хүүхдийн өрөө /охин/

Ягаан өнгө бол хүүхдийг тайван байлгаад зогсохгүй дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Гол нь хэт ихдүүлэхгүй байхыг анхаараарай.


Энэхүү зөвлөгөө гэрээ хэрхэн чимэглэж, тохижуулах талаар багахан ч гэсэн тус болно гэдэгт итгэлтэй байна.


No comments:

Post a Comment