• 1 copy
  • 2
  • 1 copy

Tuesday, April 8, 2014

Улбар шар, шар өнгүүдээр өрөөг гэгээлэг болгох 7 жишээ

Шар болон улбар шар бол ямар ч эргэлзээгүйгээр бүх өнгөнүүдээс хамгийн аз жаргалтай өнгө юм. Шинэхэн сайхан жүрж, хаврын үзэсгэлэнтэй цэцэгс, гялтганах нарны туяаг эдгээр өнгүүд бидэнд санагдуулдаг. Өрөөний тань ялгарахыг хүссэн элементүүдэд зориулсан хамгийн шилдэг өнгө байж чадна.

Хэрвээ саруулхан гэгээлэг орчин танд дутагддаг бол илүү хурц өнгөнүүдийг донжийг нь тааруулж ашигласнаар тэдгээр өнгүүд танд орон зайлаг мэдрэмжийг илүү амархан төрүүлэх болно гэж зөвлөмөөр байна ялангуяа жижиг өрөөнд.  Хэрхэн шар болон улбар шар өнгийг ашиглан өрөөгөө чимэглэх талаар 7 жишээг орууллаа.



Цэнхэр болон шар бол таазанд тохирох миний дуртай өнгүүд. Тэнгэр шиг цэнхэр нь өрөөнд амар тайван, өргөн уудам байдлыг бий болгодог. Харин шар өнгө нь энд харагдаж байгаачлан өрөөг бүхэлд нь дулаацуулах нарны гялбааг үүсгэдэг. Хэрвээ та нарлаг, дулаан уур амьсгалтай газар амьдардаг бол магадгүй цэнхэр шиг хүйтэн өнгийг хүсч болох юм. Гэхдээ хүйтэн эсвэл бүрхэг бараан уур амьсгалтай байсан таны гэрт шар, улбар шар өнгүүдээр  дулаан гэгээлэг орчинг бүрдүүлж чадна. Орон дээрх болон орны толгойн жижиг чимхлүүр өнгө шиг сайн цохицсон улбар шар энэ өрөөг бүхэлд нь амьд болгосон байна.

Энэ шиг аз жаргалын өнгөтэй угаалгын өрөөнд би дуртай. Ханууд нь хэтэрхий зөөлөн ч хэт тод биш гайхалтай улбар шар өнгөтэй .Сайхан хүчтэй улбар шар өнгийг плита болон шүршүүрний хөшгинд оруулж өгсөн байна. Хэрвээ та өртөг багатай ийм өнгөний хослол ашиглахыг хүсвэл эдгээр өнгөтэй чимэглэлээр чимэглэж, ханаа будаж болно. Энэ нь дизайны чиг хандлагаа өөрчлөхөд харьцангуй хялбар, өртөг багатай байх болно.

Энд хүчтэй өнгө их байгаа ч эдгээр хурц өнгүүдтэй өрсөлдөх юу ч байхгүй учраас үнэхээр сайхан харагдаж байна. Хурц өнгүүд нь зөөлрүүлсэн завсрын тавилга, нэхмэл эдлэл болон чимэглэлүүдтэй үнэхээр сайхан зохицдог. Энэ ил зуух шиг анхаарал татахуйц зөв зүйтэй арихтектурын элементүүдэд эрч хүчтэй өнгийг ашигласан сайхан жишээ байна.

Эдгээр хөгжилтэй өнгүүд хүүхдийн эсвэл өсвөр насныхны өрөөнд сайхан зохицож. Жимслэг улбар шар өнгөөр ширээний ханыг чимэглэсэн нь гэгээлэг харагдаж байна.

Бид орчин үеийн болон орчин цагийн орон зайтай хурц өнгөөр хобогддог ч та илүү уламжлалт өрөөнүүдэд хурц өнгийг ашиглаж болно. Энд харагдаж байгаа улаавтар улбар шар хана нь эсрэг талын шаргалдуу  улбар шар мөн түүнчлэн өрөөнд бүхэлд нь ашигласан гүн модон хэв маягийн тавилга, эдлэлүүдтэй сайхан зохицсон байна.

Неон шар болон улбар шар өнгүүдийг маш хямгатай ашиглах хэрэгтэй ба байгалийн нарны гэрлийн хангалттай байдал нь цонхны зэргэлдээ хананд оруулж өгсөн улбар шар, шар өнгөнүүдийн хүчийг багасгахад тус болж өгч байна.

Харин энд бас нэг өөр хурц улбар шар өнгийн ханатай, нарны гэрлээр дүүрсэн өрөө байна. Энэ нь үнэндээ чийг даасан мэт улбар шар өнгө. Ханыг сайхан том хэмжээтэй цонхоор хувааж өгсөн ч энэ нь тийм ч сайхан давтагдашгүй мэт санагдахгүй байна. Гэхдээ бүдэг шар өнгийг таазанд оруулж өгсөнөөр ханын улбар шар өнгөтэй зөөлнөөр хоршуулж чаджээ. Хэрвээ цагаан өнгөөр таазыг будсан бол хэт хүйтэн харагдаж, улбар шар өнгөтэй авцалдахгүй байсан.






No comments:

Post a Comment