• 1 copy
  • 2
  • 1 copy

Tuesday, July 9, 2013

ШАР ӨНГИЙГ УГААЛГЫН ӨРӨӨНДӨӨ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?



Цайвар, зөөлөн тосон шараар авхуулаад тод гайхширмаар цитронон шар хүртэл бүх шар өнгө нь эрч хүч дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг аз жаргалын өнгө юм. Хүйтэн уур амьсгалтай эсвэл нарны гэрэл бага үздэг бол энэ өнгө нь үнэхээр онцгой өнгөний сонголт бөгөөд халуун, нарлаг өнгө төрхийн дүр үзүүлж болох юм. Гэхдээ ногоондуу шар өнгө нь ихэнх арьсны өнгөнд таарамжгүй бөгөөд та угаалгын өрөөгөө улбар шарлуу дөхсөн шар өнгийг илүү сонгоорой. 
 Илүү цайвар шар өнгө нь завсрын өнгүүд шиг сайн зохицдог, мөн бусад өнгөний төрөл зүйлүүдтэй хосолж чаддаг. Илүү хурц шар өнгө нь эрс ялгаатай саарал болон саарал бараан цэнхэр гэх мэт завсрын өнгүүдтэй ер бусын харагддаг. Алтан шар өнгийг хул ба бор шаргалдуу гэх мэт дулаан завсрын өнгүүдтэй хамт ашиглавал тайван болон далайн элсийг санагдуулам мэдрэмжийг төрүүлэх болно. 


Шар өнгөний сонголттой, 9н амжилттай байгаа угаалгын өрөөг танилцуулж байна.

Цэвэр шар өнгө нь хүчтэй байх хандлагатай, тиймээс хэрвээ та угаалгын өрөөндөө тод шар өнгийг хүсэж байгаа бол улбар шар эсвэл ногооны оролцуулгатай шар өнгийг сонгоорой. Улбар шар болон ногоон өнгө нь тухайн ямарваа өнгийг илүү цар хүрээтэй болгодог байна.
Аятай таатай шар өнгө нь унжиж буй чамин тансаг гэрлийн бүрхүүл болон зөгийн балны өнгөтэй судалт гартааман тавцаныг илүү тододгож өгөөхөөс гадна өрөөнд жоохон өнгө нэмж чаддаг байна. Бүдэг өнгөний интерьерт дуртай  гэхдээ дан цагаан байлгахыг хүсэхгүй эсвэл хул шар өнгийг орлохыг хүсвэл энэ шар өнгө нь таны хүсэж байгаа өнгө юм.
Хурц шар өнгүүдийг зөв ашиглахад хэцүү байдаг ба бас ноен болон ийм хурц шар өнгүүд нь толгой өвдгөх хандлагатай байдаг. Тйимээс хурц тод өнгийг сонгохыг хүсвэл ерөнхийдөө улбар шаран шарыг илүүтэйгээр сонгодог.  Энэ зурган дээрх нь улбар шаран шар өнгөний сайн жишээ байна. Хананд ойж буй нарны гэрэл нь өрөөг илүү гэгээлэг харагдуулж байна.
Би бол зоосон плитаны том фен мөн энд алтан шар өнгөтэй байгаа нь үнэхээр гайхалтай. Эдгээр нь метроны плита мэт тийм сонголтын сэтгэл татам өөр нэгэн сонголт юм.
Энэ нь үнэхээр янзтай душьны хаалт болон хаалга тул би бараг шүүгээний хөгжилтэй шар өнгийг анзааралгүй өнгөрөөх дөхлөө. Энэ цэвэр амьд шар өнгийн хаалт нь одоогоор гэрийн интерьер болон экстерьерийн түгээмэл сонголт болоод байна.
Харин энд бүхэлдээ илүү хурц, илүү гэгээлэг шар өнгө байна. Иймэрхүү өнгөтэй ажиллахдаа, урлагийн бүтээл мэт ажиллалах хэрэгтэй - бага зүйл нь ч гэсэн ялгаварлал үзүүлж чаддаг, том зүйл нь хэтэрхий балмалдмаар, бас харах мөн үнэлэхэд хэцүү байдаг. Хэврээ ийм шар плитаг бүх 4 ханандаа ашигласан бол, миний хувьд бол хурцдана. Харин бага бага хэсгээр хэрэглэвэл гайхалтай.
Би гэрийн эздийг байнга эсвэл удаан хугацаанд ашиглагддаггүй өрөөнүүддээ тод өнгө ашиглахдаа айхгүй байхыг дэмждэг. Тэгэхээр энэ өрөө нь удаан усанд ороход алжаал тайлмааргүй боловч, энэ нь хүүхдийн угаалгын өрөө, зочдын угаалгын эсвэл ариун цэврийн өрөөнд хамгийн шилдэг сонголт юм.
Сүүлийн үед би шар болон цэнхэр саарал өнгийг маш их ашиглаад байгаа. Учир нь эдгээр нь хэт завгүй эсвэл хэт хэтрүүлсэн зүйлгүйгээр хоорондоо зөрчилддөг. Эдгээр нь  хослол бөгөөд ялангуяа бага зэрэг цагаан өнгийг оролцуулбал, хослол сайхан сэрүүн уур амьсгалыг оруулж байна.
Аан харин энэ бол удаан усанд ороход таатай угаалгын өрөө. Цагаан өнгөний хольцтой зөөлөн цөцгийн тосон шар ханууд ба Carrara marble шаландах зөөлөн саарал өнгө нь зөөлөн хэрнээ тайвширмаар өнгөний хослол бүрдүүлж байна.
Хананд хурц өнгүүдийг хэрэглэх нь хэрхэн урлагийн бүтээл болон давхар үүрэг гүйцэтгэж байгаа бас нэгэн жишээ байна. Хана болон таазыг долгионтой өнгөөр будах нь арвич гамтай зүйл юм, мөн та цаашдаа үүнийг амарханаар солиж эсвэл дахин бүрж болох юм. Мөн эдгээр унжиж буй гэрлүүд нь аз жаргалтай өнгөний гайхамшигтай тэсрэлтийг нэмжээ.
Харин эндээс угаалгын өрөөнд далайн элсийг хэрхэн сэтгэлд нийцүүлснийг харж болно.  Бүдэгрүүлсэн шар өнгөнүүд болон гэгээлэг шаравтар бор өнгүүд нь энд байхад амар хэрнээ тайвширмаар орон зай болгож байна. Энэ нь олонд хүрдэг хэзээ ч хуучрашгүй өнгө үзэмж юм. Мөн зочны угаалгын өрөөнд маш тохиромжтой юм.











3 comments:

  1. Блог чинь их таалагдаж байна. энэ бол гайхалтай шийдлүүд юм аа

    ReplyDelete
  2. Угаалгын өрөөгөө улбар шараар дагнаж өөрчлөе гэж бодож байснаа өөрчилж шар өнгөтэй хослуулахаар шийдэв.

    ReplyDelete
    Replies
    1. Бидэнтэй үргэлж хамт байгаарай. Цаашдаа илүү шинэлэг зүйлүүд нэмэх болно.
      www.facebook.com/Successrider.mn
      www.pinterest.com/Successriderllc хуудсуудаар нэг зочлоорой.
      Танд баярлалаа

      Delete