• 1 copy
  • 2
  • 1 copy

Wednesday, July 3, 2013

ЦАГААН ХАНАТАЙ ӨРӨӨГ ӨНГӨЛӨГ БОЛГОХ 10 АРГА



Гэрээ өнгөлөг харагдуулах мөн хоосон цагаан өрөөг хэрхэн тохижуулж эхлэх талаар хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
Цагаан ханууд нь олон өнгөний гайхалтай чимэглэл болж чаддаг. Хаанаас эхлэхээ мэдэхгүй, хоосон хана ширтэн зогсож буй хүмүүсд зарим нэг сонирхууштай санаануудыг санал болгож байна.



1. Тод өнгийн гэрлийн бүрхүүл оруулж өг. Энэ хоолны хэсэг нь зөвхөн нэг өнгийн чимэглэл болон гэгээлэг цагаан хануудаар өнгөлөг хэрнээ гэгээлэг мэдрэмжийг төрүүлж байна. Анхаарал татах зүйл нь оюу ногоон өнгийг сандал болон хөшгөнд дахин оруулж өгсөн хос гэрлийн бүрхүүлээр илэрч байна.


2. Өнгөлөг сандалуудыг нэмж өг. Хоолны ширээндээ өнгөлөг сандалуудыг нэмж өг. Энэ нь энгийн мөртлөө загварлаг  харагдуулах болно. Арай тод болон халуухан ягаан өнгийн сандалууд нь иймэрхүү саармаг өрөөнд эрч хүч өгдөг.


3. Маш том урлагийн бүтээлийн хэсэг. Цэнхэр болон ногоон өнгөний  тэсрэлт мэт энэ уран зураг нь энэ минималист чиглэлийн хоолны хэсгийн хэм хэмжээ болон өнгөтэй зохицож байна.


4. Өнгөлөг хэрнээ хээ угалзаар чимэглэсэн материалуудыг ашигла. Олон өнгө болон хэм хэмжээнүүд нь цагаан ханатай гэрт яг тохирно. Зурган дээр харагдаж байгаа хоолны хэсэгт уран зураг дээрх өнгөнүүд нь эд хогшлын сонголтууд дээр давтагдсан байна. Уран зургийг тухайн өрөөнийхөө өнгөний хослолын эхлэл болгоод тухайн зурагнаасаа эхлэн өрөөгөө тохижуулж эхлээрэй яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг.


5. Дотор хаалгаа гэгээлэг өнгөөр буд. Ийм онцгой сайн алхамууд нь тааламжтай байдаг. Гэгээлэг улаан нь цагаан ханын дэргэд үнэхээр ялгарч харагдаж байна. Тиймээ, хэрвээ та ийм сонголт хийхэд бэлэн бол гялтганадаг өнгийг ашиглаарай.

     6. Өнгөний олон төрлийн плитаг угаалгын өрөөндөө ашигла. Ханын өнгөлөг плитанууд нь энэ орчин үеийн угаалгын өрөөтэй үнэхээр сайхан зохицжээ. Энгийн хэрнээ бага өөрчлөлттэй байх нь хамгийн шилдэг плитаны дизайн юм. Зурган дээр харагдаж байгаачлан завсаргүй плитанууд нь тод өнгөтэй бол үнэхээр төгс юм.

    7. Хивсийг ашиглан өнгө оруулаарай. Хивсний өнгүүдээр өнгөний хослол хийж эхлэх нь зөв аргуудын нэг юм. Хэрвээ би цагаан өнгийн ханатай өрөөтэй мөн өнгөний тухай бодож эхэлж байгаа бол миний олж чадах хамгийн өнгөлөг хивсийг хайна. Энэ нь хуучирдаггүй мэдрэмжийг төрүүлэх гайхалтай илэрхийлэл юм.


     8. Бүрээстэй  эд хогшилоос сэтгэл ханамж ав. Цагаан ханануудтай өрөө нь олон төрлийн өнгөтэй материалуудыг зохицолдуулж өгдөг. Байгалийн нарны гэрэл бас тус болдог. Нэмэлт 3 өнгийг сонгож дэр, уран зураг, бусад чимэглэлүүдэд оруулж өгөөрэй.


9. Хөшигнүүдээ өнгөөр дэмжиж өг. Зурган дээр тод өнгөтэй хөшгөөр энэ орон зайг сонирхолтой болгон өөрчилж чадсан байна. Хөшигнүүд нь зөвхөн өнгө нэмээд зогсохгүй хүүхдийн өрөөний стилийг тодорхойлж чадаж байна.


10. Хүрээлэн буй газрынхаа өнгө үзэмжийг илүү харуул. Хэрвээ гэгээлэг цагаан ханануудтай мөн бусдад илэн далангүй байхаас татгалзахгүй бол алгасал багатай хана дүүрэн цонхнуудыг ашиглахыг бодоод үзээрэй. Хүрээлэн буй орчны гоо үзэмж таны өрөөнд гайхалтай өнгө болон хэлбэр хэмжээг бий болгож өгдөг. Яагаад гэвэл хүрээлэн буй орчин байнга өөчлөгдөж байдаг. Шууд нарны гэрэл тусдаг учраас ганддаг эсвэл амархан гэмтдэг зүйлсээс зайлсхийж, цаг агаарын нөлөө даадаг материалтай эд хогшил сонгох тал дээр анхаараарай






No comments:

Post a Comment