• 1 copy
  • 2
  • 1 copy

Friday, June 28, 2013

World Coolest Offices - 2012




Quid

Байршил : San Francisco
Талбайн хэмжээ : 5,200 feed2
Дизайнер : Studio O+A



Мэдээлэл аналист хийдэг Quid компаний үүсгэн байгуулагчдын нэг Bob Goodson 25 мянгахан доллараар мөрөөдлийн оффисоо бүтээхээр төлөвлөжээ. Goodson болон түүний дизайнер хуучин эд зүйлс зардаг захаас кафений ширээнүүд болон гэрэлүүдийг авч, тусгайлан захиалан хийлгэсэн цагирган төмөр болон тунгалаг хулдаасан унжуурга ашиглан уулзалтыг өрөөг бүтээсэн байна.

Танай гэрт ямар буйдан тохирох вэ?


Хүн бүр өөр өөрийн хэмжээ загвар, өнгө төрхтэй буйдангуудад дуртай ба буйдан нь хүний хэрэгцээг хангахуйц олон төрөл байдаг. Магадгүй таньд таарч тохирдог байлаач таны найз болон хөршүүдэд тань таалагдахгүй байж болно.

Monday, June 24, 2013

WORLD COOLEST OFFICES - 2012



GRUPO GALLEGOS
Байршил : Huntington Beach, California
Талбайн хэмжээ : 40000 Feet2
Дизайнер : Lorcan O’Herlihy

Испани хэл дээр кампанит ажлаараа бусдад танигдсан Grupo Gallegos гэх зар сурталчилгааны компани нь номхон далайн үзэмжтэй, өмнө нь кино театр байсан газар оффсилжээ.

Wednesday, June 19, 2013

Таны одоог хүртэл хараагүй 16 өнгөний нэршил

Нохойн чих, Сүмрүү явъя, Хүүхдийн өгзөг, Аюултай Робот. Эдгээрийг та ямар нэг киноны нэр, коктейл эсвэл тууж романы нэр гэж бодож байна уу? 
- Үгүй ээ эдгээр нь одоог хүртэл хэрэглэгдэж байгаа гэрээ будах өнгөний нэрс юм. Сүүлийн 2-ийг энд, эндээс харж болно. 

Овжин хэрнээ заримдаа этгээд эдгээр нэрүүд нь магадгүй өнгийг хамгийн сайн тодорхойлсон байж ч болно бас магадгүй үгүй ч байж болох юм. Тиймээс бид "Houzz" - ийн бий болгосон 16 өнгөний сонин нэршлийг танилцуулж байна. эдгээр нь үнэхээр хөгжилтэй байх болно гэж найдаж байна.

Tuesday, June 18, 2013

Landshaft design...

Манай компани Коёотэ ХХК-ийн "The One Residence" цогцолбор хотхоны гадна тохижилтын дизайныг хийлээ.


Monday, June 17, 2013

Унтлагын өрөөний өнгө ямар байвал зохистой вэ?


Хоёр мянган Британичуудаас авсан сүүлийн судалгаагаар унтлагын өрөөний ханын өнгө болон чимэглэл нь унтаж амрахад ихээхэн хүчтэй нөлөө үзүүлдэг болох нь нотлогдсон байна. Хүмүүс цэнхэр өнгийн өрөөнд хамгийн сайн унтаж чаддаг ба түлсэн чихэр шиг ханын өнгө нь сексд их нөлөөлдөг байна. Тэгэхээр түлсэн чихэрэн цэнхэр өнгийг бий болгоцгооё.



Мэдээж та нүдээ анисан эсвэл гэрэл унтарсан үед олон өнгийг харж чадахгүй, гэхдээ ханын өнгө болон эд хогшил чимэглэл нь таныг нүдээ анин унтахаас өмнө хэрхэн нөлөөлдөг болох талаар судалгаанаас харагдсан.

Friday, June 14, 2013

WORLD COOLEST OFFICES - 2012

PARLIAMENT DESIGN


Байршил : Польш

Талбайн хэмжээ : 4000 Feet2
Дизайнер : Chris Erickson


Парламент компани өөрийн оффисийг содон, гар хийцийн юм шиг харагдахаар ажиллажээ. Энэ оффис өрөө нь алдартай харилцагчид болох Gatorate болон XBOX –үүдийн 2 дах гэр аль хэдий болж чадсан байна.

Wednesday, June 12, 2013

10 нууц зөвлөгөө


ТАНЫ ГЭРИЙГ ИЛҮҮ САЙХАН,  ТАВ ТУХТАЙ БОЛГОХ ШИЛДЭГ ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕРҮҮДИЙН 10 НУУЦ ЗӨВЛӨГӨӨ

Заримдаа бидний гэр оронд жижигхээн тусламж хэрэг болдог. Гэр орондоо хорин жил амьдарсан уу, 2 сар  амьдарсан уу үгүй юу гэдэг нь хамаагүй  гэрийнхээ эд зүйлүүдийг солих хэрэгтэй болдог. Бидний амьдрал, бидний өөрчлөлт бүр бидний орон зайд тусгагдан дүрслэгдсэн байх ёстой. Өөрчлөлтүүд нь энгийн, нэмэлт чимэглэлүүдийг худалдан авах, магадгүй зүгээр л будсан байж ч болно. Гэхдээ том өөрчлөлт  бол шинээр өнгөө солих эсвэл зарим нэг шинэ тавилга худалдан авах, гэр орныхоо хэв загварыг тэр чигээр нь өөрчлөх байж болох юм. Доор дурдах зүйлүүд нь таны амьдарч буй орчноо өөрчлөн таны стиль, зан чанарт нөлөөлж болохуйц интерьер дизайнерүүдийн энгийн хэрнээ шилдэг зөвлөмжүүдийг хүргэж байна.




1. “Чимэглэх нь бусад бүх дүрмүүдийг та зөрчиж болно гэсэн эхний дүрэм” – Billy Bladwin  
Дүрэм журмуудыг зөрчиж болдог гэдгийг заримдаа ихэнх чимэглэлүүд таньд сануулж байдаг. Гэрт тань байгаа  чимэглэл  таны амьдралын хэв маяг, таны хувийн тогтсон дүрэм журмыг илэрхийлж байх нь илүү чухал.

Friday, June 7, 2013

WORLD COOLEST OFFICES – 2012







2012 оны хамгийн шилдэг загвартай, хамгийн гайхшрам сэтгэл татам 20 оффисийг цуварлаар танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь интерьер дизайны сонин содон, өвөрмөц шийдлийг харуулж чадсан бүтээлүүд гэж хэлж болох юм. Энэхүү жагсаалтанд маань үйл ажиллагаагаа шинээр эхэлж, маш хурдацтай өсөж байгаа олон компаниуд багтжээ.