• 1 copy
  • 2
  • 1 copy

Thursday, May 30, 2013

ХЭРХЭН ӨӨРИЙНХӨӨ ИНТЕРЬЕРИЙН ХЭВ МАЯГИЙГ ТОДОРХОЙЛОХ ВЭ?

Та өөрийгөө ямар стильтэй хүн гэж боддог вэ? Эсвэл энэ тухай өмнө нь бодож байсангүй юу? Таны стиль гэрийн тань интерьерт хэрхэн шингэсэн байдаг вэ?

Хүн болгон өөр өөрийн гэсэн бодол, хэв маяг, аливаа зүйлийг хараад төрөх мэдрэмж таашаал өөр өөр байдаг. Аливаа нэг зүйл хүн болгонд таалагдах албагүй. Олонхид таалагддаг зүйл гэж байхад, тэдэнд таалагддаггүй хэрнээ цөөнх гайхан магтах зүйл цөөнгүй.

 Магадгүй та гэрээ тохижуулах гээд ямархуу байвал зүгээр вэ гэж бодон суугаа бол бидний оруулж буй энэ нийтлэл танд тус болж юуны магад.

 Доорх 6 төрлөөс та өөрийн дуртай хэв загварыг тодорхойлох гээд оролдоод үзээрэй. Мөн таны өөрийн стильтэй нийцэж байгаа эсэхийг тунгааж үзээрэй. Магадгүй таны олж чадаагүй, хайж байсан зүйл энд байж болох юм.




1. Casual : Цонх, ор, буйдан, тавилга эд хогшилд өлгөөтэй байгаа энгийн даавуун материалууд нь таныг гэрээ төвөггүй арчилахад тус болно. Бүх зүйлийн энгийн, элдэв маяггүй аятайхан хэв загвар нь таныг гэртээ ая тухтай өөрийнхөөрөө байхад илүү тустай. Угаасны дараах индүүдээгүй байдал нь  таны загварын мэдрэмжид нийцэхээс гадна өөрийн орон зайд хэрхэн амьдрахыг харуулдаг.





2. Cool : Залуулаг ба энгийн орчинг бүрдүүлсэн гэрийг бий болгох нь таны хувьд чухал. Ингэхийг тулд үйлдвэрийн мэт бат бөх, цэвэрхэн энгийн хийцтэй тавилгууд мөн элдэв гоёл чимэг, хээгүй материал хэрэглэлүүд нь чухал үүрэгтэй. Тус тавилга материалуудыг ашигласнаар  та өөрийн орчиндоо цагийг сайхан өнгөрөөх гэртээ баяр баясалтай тохь тухтай, цэгцтэй амьдрах боломжийг бүрдүүлнэ.



3. Country  : Та өнгөрсөн үед эдэлж хэрэглэдэг байсан эд хогшил тавилга, дурсамжтай зүйлсээ харахад танд илүү тухтай, дотно мэдрэмжийг төрүүдэг бол энэ хэв маягийг сонгоорой. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүгд илүү үнэ цэнэ, гоо сайхныг мэдрүүлэх болно.




    4. Colonial : Колоний үед дэлгэрч байсан овор ихтэй тавилга шүүгээ фирмийн байшингийн угаалтуур, тухайн үед ашигладаг байсан шүүгээний бөмбөгөр бариул гэр зэрэг хийц эдлэлүүдийг интерьерт ашигласнаар он цагийг элээсэн, юм бүхэн тэр үеийнхээр байгаа мэдрэмжийг төрүүлэх болно.



5. Clean : Гэрээ тохижуулахдаа энгийн хэрнээ загварлаг, цэгцэй зүйлүүд дээр голчлон анхаарлаа хандуулж байвал та цэвэр цэмцгэр байдлыг таалдаг хүн. Интерьертээ илүү дутуу зүйл хэрэглэдэггүй хэрэгцээтэй зүйлсийг ашигладаг нь хэлбэржсэн болон уран мэдрэмжгүй гэсэн зүйл биш шүү...






6. Cultural : Та дэлхийгээр аялах сонирхолтой, гадны ёс заншилыг үнэлдэг. Та өөрийн аялалаар явж байгаад цуглуулсан ч бай хүнээс авсан ч бай тэдгээр үнэт зүйлсүүдээ гэрийнхээ хамгийн нүдэнд тусахуйц газар байрлуулдаг бол энэ төрөл таных. Та эдгээр гайхамшгуудаараа гэрээ чимж тохижуулан түүнээсээ эрч хүч, тав тухыг мэдэрч болно.



        Мэдээллийг бэлтгэсэн :
 

1 comment: