• 1 copy
  • 2
  • 1 copy

Wednesday, September 4, 2013

ХАР ӨНГӨТЭЙ НИЙЦЭХ 8 ӨНГӨ.

Хар ба цагаан өнгөний хослолтой орон зай нь өнөө үед маш алдаршаад байгаа. Гэхдээ миний бодлоор хар өнгийг содон өнгүүдтэй хослуулбал илүү дээр харагддаг. Хар өнгө өрөөнд үргэлж чамин тансаг хийц нэмж байдаг ба ууссан өнгүүдийн нэмэгдэлтэйгээр зоримог бөгөөд эрс шийдэмгий харагдуулдаг. Тиймээс та үнэхээр "Wow" гэхээр эрэл хайгуул хийж байгаа бол энд байгаа зарим санаануудыг туршаад үзээрэй.

Усан цэнхэр ба Хар : Амьд, бараан цэнхэр ба хар өнгөнүүдийн хослол нь таны орон зайд баян тансаг мэдрэмжийг төрүүлэх болно. Энд саарал чимэглэлүүдийг нэмж оруулж өгсөнөөр энэ орон зайг илүү хээнцэр болгож өгчээ.
Шар ба Хар : Байгаль дээр болон авто замууд дээр хар, шар өнгүүд нь сэрэмжтэй байхыг сануулж байдаг. Гэсэн хэдий ч интерьер дизайнд энэ хүчтэй өнгөний хослол нь стильлэг, дэгжин бөгөөд аюулаас хол байдлыг илтгэдэг байна.
 
Улбар шар ба Хар : Энэ өнгөний хослол бол зөвхөн "Halloween"-ны баярт зориулагдсан биш юм.Энд харагдаж байгаа дулаан хэрнээ нөхөрсөг орон зай, улбар шар чимэглэлүүд нь хар плитагаар хүрээлэгдсэн ил зуухаар дагалдуулсан байна. Бусад хар өнгөний оруулгууд зураг чимэглэлийн зүйлээс харагдаж байна.
Ногоон ба Хар : Ногоон алимыг бүдэгрүүлсэн мэт ногоонийг хар өнгөтэй хослуулбал органик хэрнээ тайтгаруулсан орон зайг үүсгэсэн байна. Энэ гайхалтай бөгөөд санаанд оромгүй өнгөний байдал нь хооллох болон зугаацах, хөгжилдөхөд зориулагдсан гэмээр.
Ягаан ба Хар : Энэ дур булаам өнгөний хослол бол залуучууд болон 10-13 насныхны унтлагын өрөөнд илүү тохиромжтой. Та юу гэж бодож байна.
Улаан ба Хар : Энэ орон зайд ханаа илүү онцлох үүднээс хар өнгөөр будаж өгсөн. Яагаад гэвэл хүчтэй уран сайхны зохиомжийг амьд улаан өнгийн сандалнууд болон өнгөлөг чимэглэлүүдтэй холбож өгөхийг хүссэн.
Ниль ягаан ба Хар : Эдгээр өнгөнүүд нь орчин үеийн нөхцөл байдал үнэхээр сайн зохицсон байна. Гүн ягаан болон хар өнгүүд нь элигант эсвэл магадгүй бага зэрэг нуугдмал орон зайг үүсгэдэг байна.
Оюу ногоон ба Хар : Ийм өнгөний хослол ямар ч өнгөтэй тохиромж сайтай байдаг, гэхдээ зарим нэг зүйл нь зөвхөн тэнцвэртэй харагддаг байхаар хар ба оюу ногоон өнгөний тухайд. Магадгүй дулаан цэнхэрүүд/ үүнд: оюу ногоон ордог./ нь үнэхээр тайван өнгө бөгөөд харахад тухтай, мөн тэдгээр нь хамгийн хүчтэй харанхуй өнгөнүүдийг зөөлрүүлдэг, өрөөний зохицолыг авчрах чадвартай байдаг.






No comments:

Post a Comment