• 1 copy
  • 2
  • 1 copy

Thursday, May 30, 2013

ХЭРХЭН ӨӨРИЙНХӨӨ ИНТЕРЬЕРИЙН ХЭВ МАЯГИЙГ ТОДОРХОЙЛОХ ВЭ?

Та өөрийгөө ямар стильтэй хүн гэж боддог вэ? Эсвэл энэ тухай өмнө нь бодож байсангүй юу? Таны стиль гэрийн тань интерьерт хэрхэн шингэсэн байдаг вэ?

Хүн болгон өөр өөрийн гэсэн бодол, хэв маяг, аливаа зүйлийг хараад төрөх мэдрэмж таашаал өөр өөр байдаг. Аливаа нэг зүйл хүн болгонд таалагдах албагүй. Олонхид таалагддаг зүйл гэж байхад, тэдэнд таалагддаггүй хэрнээ цөөнх гайхан магтах зүйл цөөнгүй.

 Магадгүй та гэрээ тохижуулах гээд ямархуу байвал зүгээр вэ гэж бодон суугаа бол бидний оруулж буй энэ нийтлэл танд тус болж юуны магад.

 Доорх 6 төрлөөс та өөрийн дуртай хэв загварыг тодорхойлох гээд оролдоод үзээрэй. Мөн таны өөрийн стильтэй нийцэж байгаа эсэхийг тунгааж үзээрэй. Магадгүй таны олж чадаагүй, хайж байсан зүйл энд байж болох юм.




1. Casual : Цонх, ор, буйдан, тавилга эд хогшилд өлгөөтэй байгаа энгийн даавуун материалууд нь таныг гэрээ төвөггүй арчилахад тус болно. Бүх зүйлийн энгийн, элдэв маяггүй аятайхан хэв загвар нь таныг гэртээ ая тухтай өөрийнхөөрөө байхад илүү тустай. Угаасны дараах индүүдээгүй байдал нь  таны загварын мэдрэмжид нийцэхээс гадна өөрийн орон зайд хэрхэн амьдрахыг харуулдаг.

Wednesday, May 22, 2013

History of Interior Design

1. Stone Age /6500-5700 BC/





Анхны гэсэн интерьерийн гоёл чимэглэлийн зарим зүйлүүд жишээлбэл: ханын зургууд, шавар шохойн хөөмөл дүрсүүд, амьтны толгой, сандал, тулгуур баганууд нь чулуун зэвсгийн үед хамаарагдах Туркийн Катал Хуюукт байдаг байна.







2. Egyptian /2700 BC-30 BC/




 Агуу том архитектурын үүслийг пирамидийн үеийн эртний хүмүүсээс эхлэлтэй гэдэг. Энэ үед үхлийн аймшигтай , шавар овоохойгоос интерьер дизайны зарим нэгийг харж болно. Үүнд: амьтны арьс болон нэхмэлүүд, ваар, лонх, уран барималууд, ханын зургуудаар чимэглэгдсэн байдаг.






Monday, May 20, 2013

Саксесс Райдер ХХК

Саксесс Райдер ХХК нь бүх төрлийн дизайны үйлчилгээг үзүүлж эхэллээ.